Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн банкны ATM-д харх нэвтэрч, их хэмжээний мөнгөн дэвсгэрт идэж сүйтгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн зүүн хойд Ассам мужид байрлах банкны ATM машинд харх нэвтэрч, их хэмжээний мөнгөн дэвсгэрт идэж сүйтгэсэн тухай тус мужийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

ATM ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу банкны ажилтнууд очиж шалгахад дотроос нь нэг үхсэн харх, идэгдэж, сүйтгэгдсэн их хэмжээний дэвсгэртүүд гарч ирсэн байна.

Цагдаа нар ирж шалгаад ATM-ийн кабель ордог жижиг нүхээр харх нэвтэрснээс хэрэг гарсан гэж дүгнэжээ. Харх нийтдээ 1.2 сая рупи ($18,000) орчимтой тэнцэх бэлэн мөнгийг идэж сүйтгэсэн байна.

 

Эх сурвалж: AFP