Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тивийн сүүлчийн найдвар Японы баг өнөөдөр тоглоно

Б.Дөлгөөн
2018 оны 6 сарын 28
iKon.MN

ДАШТ-ий эхний зургаан хэсгийн тоглолт өндөрлөсний дараах үр дүнтэй танилцана уу.

Өнөө шөнө сүүлийн хоёр хэсгийн хувь заяаг шийдэх тоглолтууд явагдана. Ази тивийн сүүлчийн найдвар Японы баг хэсгээсээ гарч чадах уу, G хэсгээс Бельги, Английн багуудын хэн нь хэсгээсээ нэгээр гарах вэ...

 

 

 


06.27 09:03

ДАШТ-ий C, D хэсгийн тоглолтууд өндөрлөж Франц, Хорватын багууд нэгээр, Дани, Аргентиний багууд хоёроор хэсгээсээ шалгарлаа. Өнөө шөнө E, F хэсгийн тоглолтууд явагдана. Тэр дундаа Герман, Бразилийн хүчирхэг багууд хэсгээсээ гарч чадах үгүйг шийдвэрлэх тоглолтууд өнөөдрийн оргил тоглолт байх болно.  

 

 


6.26 09:20

ДАШТ-ий А, В хэсгийн тоглолтууд өндөрлөж Уругвай, Испаний багууд нэгээр гарч, ОХУ, Португалийн багууд хоёроор гарлаа.

Өнөө шөнө C, D хэсгийн сүүлийн тоглолтууд явагдана. Ялангуяа D хэсэгт багтсан өмнөх ДАШТ-ий дэд аварга Аргентиний баг тэмцээнийг орхих уу үргэлжлүүлэх үү гэдгийг шийдвэрлэх Аргентин - Нигерийн тоглолт (06.27-ний 02:00 цагт) өнөөдрийн оргил тоглолт байх болно.

 

 


6.25 09:13

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Өнөөдрөөс гуравдугаар тойрог буюу багууд хэсгийн сүүлчийнхээ тоглолтуудыг хийх болно.

Хоёрдугаар тойргийн дараах байдлаар ДАШТ-ийг орхих нь тодорхой болсон багууд

 

 


2018.06.22 10:36

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтуудын 50 хувь нь явагдсаны дараа Египет, Саудын Араб, Морокко улсын багууд хэсгээсээ гарахгүй нь баталгаатай боллоо.

Мөн D хэсэгт багтсан, өмнөх ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөж байсан Аргентиний хүчтэй баг хэсгээсээ гарах эсэх нь тун эргэлзээтэй болж байна. D хэсгийн, тэр дундаа Аргентиний хувь заяаг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх Исланд - Нигерийн тоглолт өнөөдөр 23 цагаас болно.

 

Та хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын хуваарийг тогтмол цагт авч байхыг хүсвэл ikon news мессенжерт fifa гэж бичиж бүртгүүлнэ үү.

Мөн тухайн өдрийн тоглолтын хуваарь, үр дүн буюу тооны харьцааг урьдчилан таамаглахыг хүсвэл ikon news мессенжерт game гэж бичнэ үү.