Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ-аас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN

Хууль сахиулах их сургуулийн Соёл, урлагийн танхимд

09:00 цагаас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна. 

Гацууртын “Монгол шилтгээн”-д 

10:00 цагаас Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран “ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” сэдэвт уулзалт-зөвлөгөөнийг зохион байгуулна.

НМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагаас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгаан, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

10:00 цагаас 2018-2025 онд хэрэгжих "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого" танилцуулах семинар болно.  

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд

11:00 цагаас Ардчилсан хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Ч.Энхээ Ардчилсан намд болон Монголын ардчилсан холбоонд шаардлага, мэдэгдэл хүргүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

Д.Сүхбаатарын талбайд

11:40 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар бэлтгэгдсэн шинэ офицеруудад цол, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. 

Цэрэндоржийн гудамж болон Сансарын жишиг гудамжуудад 

12:00 цагаас Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцана. 

МҮХАҮТ-ын 507 тоотод 

14:00 цагаас Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 2 жил болж байна. Энэ хугацаанд цөөнгүй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Япон руу татварын хөнгөлөлттэй нөхцлөөр гарч бөгөөд цаашид экспортлохыг хүсэгчдэд тавигдах шаардлага, ложистик, гарал үүслийн гэрчилгээ зэргийн талаар зөвлөгөө өгөх семинар болно.

Бөхийн өргөөнд

14:00 цагаас МҮБХ-ноос албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн тул албадан чөлөөлүүлнэ гэв.