Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх зүйт ёсны үзүүлэлтээр Монгол Улс 113 орноос 51-р байрт жагсав

Б.Ану
2018 оны 6 сарын 21
iKon.MN

World Justice Project олон улсын судалгааны байгууллагын Эрх зүйт ёсны индекс 2017 -2018 тайлан гарчээ. 

Монгол Улсын хувьд сүүлийн таван жил энэхүү индекст хамрагдаж ирсэн байна. 

Дэлхийн 113 орныг харьцуулсан энэхүү судалгаанд Монгол Улс 51-р дүгээр байрт жагсжээ. 

Тайлангаас үзвэл, Монгол Улс 0.54 оноогоор 51-р байрт жагссан байна. Энэхүү оноо нэг рүү тэмүүлж байх нь сайн үзүүлэлт аж. 

"Зураг 3"-т үзүүлсэнээр Монгол Улс хууль, эрх зүйг дагаж мөрдөж, баримтлахдаа хамгийн сул оноо авсан үзүүлэлтүүдэд:

  • Төрийн болон сонгуульт албан тушаалтны зүй бус үйлдэл, үйл ажиллагаа: 0.41
  • Хуулиуд болон Засгийн газрын мэдээ мэдээллийг сурталчилсан байдал: 0.41
  • Эрүүгийн шүүх, эрх зүй дэх Засгийн газрын зүгээс зүй бусаар нөлөөлөхгүй байх: 0.41
  • Шүүхээр шударга ёс тогтоох үйл явцыг хүндэтгэх: 0.36
  • Авлигагүй байдлын хэмжүүр ба хууль тогтоогч засаглалд: 0.17 гэсэн зүйлүүдийг дурджээ. 

Зураг 1,  (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Зураг 2,  (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Зураг 3,  (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)