Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жеф Безос: Бидний дунд хэдэн сая Эйнштэйн, Моцарт, хязгааргүй их боломж бололцоо бий

Б.Минжин, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг

“Аксел Спрингэр” компанийн гүйцэтгэх захирал, “Амазон’’-ы үүсгэн байгуулагч Жеф Безосын ярилцлагыг хүргэж байна.

-Жеф, та бизнес эрхлэгч болохоосоо өмнө Нью-Йоркт банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэн байсан. Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн байна гэдэг бизнес эрхлэгч байхаас эрс ялгаатай. Та өөртөө эрсдэл хүлээх бус бусад хүний хүлээх эрсдэлээс ашиг олдог байсан шүү дээ. Гэтэл яаж хийдэг байсан зүйлээсээ тэс өөр ажил хийхээр зориглов?

-Би үргэлж л өөрийн гэсэн бизнестэй болохыг хүсдэг байсан. Зарим хүмүүс ямар нэг зүйлийг хараад дутагдлыг нь анзаарч, үүнийг арай сайжруулж болох юм гэж боддог доо. Би тэдний нэг. Надад үргэлж шинэ санаа төрж байдаг. Миний бодлоор хүмүүсийн гол давуу тал нь бид юмсыг боловсронгуй болгох чадвартайд оршдог. Хэрэв бизнес эрхлэгч, зохион бүтээгч хүн ямар нэг юмыг сонирхох л юм бол дорхноо учрыг нь олж, үүгээр юунд хүрч болохоо олж мэдэж чадна. Тэдний сэтгэл хэзээ ч ханахгүй.

Би энэ ханашгүй хүсэл зоригоо өрсөлдөгчийнхөө эсрэг гэхээс илүү нэн түрүүнд хэрэглэгчдэдээ зориулдаг. Харин шинээр гарч ирж буй гарааны бизнесменүүд өрсөлдөөнд хэт их хүч зарцуулснаар алддаг болов уу. Зарим том компаниуд цоо шинэ технологи бий болгохоос илүүтэй шинийг санаачлагчдад боломж олгон, тэднийг сохроор дагадаг. Өөрчлөлт хаа сайгүй явагдаж байна. Автомашин үйлдвэрлэлийн салбарт гэхэд жолоочгүй автомашин бий боллоо.

-Таны энэ их амбиц хаанаас ундардаг вэ. Юу таныг нааш нь авчирсан бэ?

-Хэлж мэдэхгүй юм. Би тодорхой зүйлсэд насан туршдаа сонирхолтой байж ирсэн. Тухайлбал, дөрөвдүгээр ангиасаа хойш компьютерт дурласан. Намайг бага сургуульд байхад сургуульд маань компьютерт холбодог телетайп машин хандивласан юм. Үүнийг багш нарын хэн нь ч ажиллуулж мэдэхгүй байхад би хэсэг нөхдийн хамт хичээлийн дараа үлдэж номноос хэрхэн програмчлал хийх талаар уншиж судалж байгаа. Миний хүүхэд нас тун азтай өнгөрсөн.

Бид бүгд л энэ амьдралаас ямар нэг бэлэг авсан. Эдгээрийн хамгийн том нь үлгэр жишээ авах хэн нэгэнтэй байх явдал. Миний үлгэржишээавч байсан хүмүүс бол аав, ээж, өвөө минь. Ээж минь намайг 1964 онд Мексикийн Альбукерке хотноо 17-хон насандаа төрүүлсэн. Мэдээж ахлах сургуулийн сурагч жирэмсэн болно гэдэг хүндхэн асуудал. Гэтал өвеө ээжийг дэмжиж, сургуулиас нь гаргасан юм. Энэ бол миний бэлэг. Би гайхамшигтай гэр бүлд өссөн.

-Та өвөөгийнхөө талаар ярихгуй юү. Тэр танд тун чухал нөлөөтэй байсан юм шиг санагдлаа?

-Би өвөө, эмээгийндээ байнга очдог байсан. Ялангуяа өвөө бид хоёр ферм дээр ихэнх цагаа хамт өнгөрөөдөг байв. Би түүний Өмнөд Техаст байдаг фермд анх дөрвөн настайдаа очсон. Эцэг эх маань намайг туслаг гэж зун бүр явуулдаг байсан юм.

Ямартай ч би түүнд бага ч атугай тусалж чадсан гэж боддог. Өвөө бүх зүйлээ өөрөө хийдэг байсан. Фермийнх нь амьтад өвдөхөд хүртэл малын эмч дуудах гэж яаралгүй өөрөө зохицуулчихдаг байлаа.

-Тэр танд юу гэж сургадаг байсан бэ?

-Авхаалжтай бай. Хэрэв асуудал тулгарвал шийдэл нь хаа нэгтээ байж таарна. Мөн чи ажил хэргийн ертөнц рүү орж, багийн нэг гишүүн болсон бол авхаалж самбаа зөвхөн чиний биш, багийн ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Өвөө минь ухаалаг хүн байсан. Миний багад радиогоор тамхи татахын хор уршгийг ярьж, хүмүүсийг тамхинаас гарахыг уриалсан сурталчилгаа байнга явдаг байв. Эмээ маань архаг тамхичин байсан. Намайг 10 настай байхад бид нэг удаа аяллаар явсан юм.

Тэгэхэд эдгээр сурталчилгааны нэг болсон “Янжуураас сорсон утаа бүрийн тоогоор амьдралын чинь нэг минут үрэгддэг" тухай сонсоод би машины арын суудалд суугаад эмээгийн амьдралынхаа хэр олон жилийг амаараа үлээж гаргасныг тооцоолж суулаа. Бодож бодож би эмээдээ амьдралынх нь хэдэн жил үрэгдсэнийг хэлтэл түүний нүдийг нулимс бүрхээд ирэв. Гэтэл өвөө гэнэт машинаа зогсоогоод намайг буулгаж, машинаас холдуулмагцаа “Чи хэзээ нэг өдөр сайхан сэтгэлтэй байх нь ухаалаг байхаас хэцүү болохыг ойлгох болно оо” гэж хэлсэн юм.

-Гайхалтай. Харин таны дүүгийн тухайд. Таны дүү гал сөнөөгч хэвээрээ юу?

-Тийм ээ. Тэр Нью-Йоркийн Скарсдэйлд сайн дурын гал сөнөөгч хийдэг. Дүү минь миний мэдэх хамгийн хөгжилтэй хүн. Түүнтэй хамт байхдаа би зогсохоо мэдэхгүй инээдэг. Т эгээд ч би инээд муутай хүн л дээ. Эмэгтэй дүү маань ч тун хөгжилтэй. Бид маш дотно өссөн. Биднийг хамтад нь өсгөсөнд би талархдаг. Ээж зун бүр ач, зээ нараа өөр дээрээ авдаг учраас дүү бид хоёрт эхнэр, нөхрүүдтэйгээ амсхийж, амралтад явах боломж олддог юм.

-Би саяхан таныг эхнэртэйгээ оффисынхоо ширээг анх угсарч байх үеийн гэрэл зургийг олж үзсэн. Үнэхээр сэтгэл хөдлөм зураг. Та гэргийнхээ талаар яриач?

-Макензие “Wall street'’-д тогтвортой ажил эрхэлдэг залуутай гэрлэсэн жирийн эмэгтэй байсан. Жилийн дараа би түүнд ажлаасаа гарч, улс орон даяар хөндлөн гулд явж интернет номын худалдаа эхлүүлнэ гэж хэлэхэд тэр бусдын адил “Интернет гэж юу юм бэ” гэж асуусан юм. 1994 онд хэн ч интернетийг мэддэггүй байв.

Гэхдээ тэр миний шинэ компани байгуулж, ямар нэг зүйл зохион бүтээх хүсэлтэйг мэддэг учир санааг минь цааргалахгүйгээр дэмжсэн. Хэрэв чиний ард манай аав, ээж, өвөө, эмээ, Макензие шиг түшиг тулгуур байвал чи ямар ч эрсдэлийг даах чадвартай болох болно. Хэн нэгэн чиний арыг даана гэдэг сэтгэл хөдлөм биш гэж үү.

-Тэгвэл таныхаар хүн нөхцөл болзолгүй хайртай учирвал амьдралдаа эрсдэл үүрэх чадвартай болох хэрэг үү?

-Миний бодлоор энэ бол зөвхөн бизнесийн эрсдэл хүлээх чадвар бус, амьдралын бүх л эрсдэлд нугарахгүй байхад хамааралтай үнэн. Амьдрал тэр чигээрээ эрсдэл. Хүн 80 нас хүрэхээрээ амьдралдаа хийж чадаагүй зүйлсээ эргэн дурсаж л харамсдаг байх. Та магадгүй ажил дээрээ гаргасан алдаандаа, бүтэлгүйтэлдээ харамсаж болох ч, хэзээ ч оролдож үзээгүй мөрөөдөл тань насны мухарт хамгийн харамсалтай санагдах вий. Би зөвхөн бизнесийн талаар ярьсангүй.

Чи хэн нэгэнд сэтгэлтэй байсан ч түүнийгээ илэрхийлж амжаагүй бол 50 жилийн дараа чиний бодох зүйл “Би яагаад түүнд сэтгэлээ илчилсэнгүй вэ" гэж бодох нь дамжиггүй. Энэ бол чамайг бүхий л амьдралын чинь турш салахгүй дагах харуусал. Харин би намайг хайрлах олон хүнээр хүрээлүүлэх хамгийн том сугалааг хожсон азтай хүн. Макинзие бол тэдний нэг. Биднийг зориглон нүүхэд тэр энэ салбарын талаар юу ч мэддэггүй байсан ч компанийн эхний жилийн тайланг гаргасан гээд бод доо.

Миний эхнэр АНУ-ын шилдэг номын шагналыг хүртэл хүртэж байсан, зохиолч мэргэжилтэй бүсгүй. Түүний багш Нобелийн шагналт зохиолч Тони Морисон “Чарли Рөүс” шоунд оролцох үеэрээ Макинзиег түүний хамгийн шилдэг оюутан байсан гэж хэлсэн удаатай. Тэр нягтлан бодогч биш ч яаж ийгээд энэ ажлын учрыг олж дөнгөсөн.

-Макинзие зохиолч юм чинь номын бизнест орох нь түүний санаа байсан уу?

-Үгүй. Номын бизнес гэдэг миний санаа. Бид хоёр хоёулаа ном их уншдаг л даа. Гэхдээ би номыг сонгосон учир нь номонд өөр ямар ч зүйпд байхгүй олон төрлийн катепори байдаг Номын ертөнцийг бүтээхэд чи хязгааргүй олон сонголтыг бий болгож болно гэдэг гайхамшиг. Бид бүх цаг үед хэвлэгдсэн, хэвлэлтээс гарсан бүхий л номыг өөрсдийн мэдээллийн санд оруулах зорилт тавьж эхэлсэн.

-“Амазон” амжилтанд хүрнэ гэдгийг хэзээ мэдэрсэн бэ?

-Номын бизнес амжилтад хүрнэ гэдгийг бизнесээ эхлээд нэг cap болоход л мэдсэн. Хэчнээн олон ном зарагдсаныг үзээд анх нүдэндээ ч итгээгүй. Тэр үед манай компани 10-хан ажилтантай, олонх нь програм хангамжийн инженер байв.

Тэр үед манайд номоо баглах ширээ ч гэж байгаагүй. Өдөржин шалан дээр өвдөглөж суусны эцэст би "Хэдүүлээ зөөлөвч дэр авъя" гэхэд ажилтнуудын маань нэг над руу хараад “Үгүй дээ Жеф, бидэнд ширээ хэрэгтэй’’ гэж хэлж байв. Маргааш нь бид ашгаа нугалж, ширээгээ ч авсан даа.

-Гэхдээ “Амазон” бараг дампуурах шахаж байсан шүү дээ. Юу болсон юм бэ?

-Тийм ээ. Бид ганц нэгээр тогтохгүй олон удаа хэцүү байдалд орж байсан. Гэхдээ яг бодит хямралд хэзээ ч орж байгаагүй шүү. 1997 онд бидэнтэй өрсөлдөхөөр "Барнис&Нобль" компани онлайн вебсайтаа нээсэн юм. Бид тэднийг онлайн зах зээлд орж ирэхээс хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч хажууд нь харьцуулшгүй жижиг компани байлаа. Манайх 125 ажилтантай, жилд 60 сая ам.долларын борлуулалт хийдэг байсан бол тэднийх 30 мянган ажилтантай, гурван тэрбумын ам.долларын ашиг олдог аварга том загас байв.

Түүнчлэн бид хязгаарлагдмал нөөцтэй байсан тул “Амазон"-ы талаарх яриа тийм ч таатай байсангүй. Хэд хэдэн сонин дээр ч бидний талаар нийтлэл гарав. Ажилтнуудын минь ар гэрээс залгаж, ажил нь зүгээр эсэхийг асуусаар. Тэдэнд би "Өрсөлдөгчөөсөө айх хэрэггүй. Тэд бидэнд мөнгө илгээхгүй шүү дээ. Бидний айх ёстой цор ганц тал бол үйлчлүүлэгчид. Бид өрсөлдөгчдөө биш үйлчлүүлэгчдээ анхаарлаа хандуулах ёстой" гэж хэлсэн юм.

-“Амазон” 566 мянган хүнд ажил олгодог. Та гарцаагүй энэ цаг үеийн хамгийн том ажил олгогч мөн. Ийм ч учраас таныг чиглэсэн хэвлэл мэдээлэл, үйлдвэрчний эвлэлүүдийн шүүмж их байдаг биз. Энэ бүхнийг та хэрхэн даван туулдаг вэ?

-Шүүмжлэлийн талаар надад нэг л бодол төрдөг. Чамайг хэн нэгэн шүүмжилбэл өөрийгөө толинд хар. Үнэхээр зөв шүүмжлэл мөн үү. Тийм бол өөрийгөө өөрчил. Битгий эсэргүүц.

-Яг одоо танд чиглэсэн хамгийн том шүүмжлэл бол АНУ-ын Ерөнхийлөгчийнх. Зарим хүн түүнийг “Амазон”-ыг буулгах гэж оролдож байна ч гэдэг. Яагаад гэвэл танайх хэтэрхий том, амжилттай, маш олон салбарт нөлөөгөө тогтоосон компани шүү дээ?

-Энэ асуудал бол манай багийнхны хамгийн их анхаарлаа хандуулж буй асуудлын нэг. "Амазон" нэгэнт олон улс дамнасан том корпораци бащолсон тул АНУ-ынх ч байна уу, гадны ч байна уу, аль нэг төрийн байгууллагын шалгалтаар орох ёстой. Энэ нь шударга. Нэг зүйлийг цохон хэлэхэд манай корпорацийн өргөжилт зөвхөн сүүлийн найман жилд буй болсон. Би одоо ч илгээмжүүдээ шуудан руу өөрөө зөөж, ачаа өргөгч машин худалдаж авахсан гэж мөрөөддөг байсан үеэ тод санадаг.

Бид өнөөдөр дэлхий даяар 560 мянган ажилтантай. Төрийн, хувийн аль ч байгууллага, тэр байтугай их дээд сургуулиуд ч шалгагдах ёстой. Тийм учраас “Вашингтон Пост" зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд байх хэрэгтэй. Тэд хяналт шалгалт хийхдээ төрийн байгууллагаас түргэн шуурхай хөдөлдөг.

-Томоохон технологийн компаниудад хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. "Facebook", "Google”, "Амазон", "Apple” зэрэг компаниуд футболк өмсөн дэлхийг аврах шинэ үеийн төлөөлөл гэгдэхээ больж, муу муухай бүхний эхлэл хэмээгдэх болж. Нийгмийн хандлага үнэхээр өөрчлөгдсөн үү. “Амазон" үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Эргэлзээ бол хүний төрөлх мөн чанар. Ялангуяа ардчилсан барууны ертөнцөд эргэлзээ оршсоор ирсэн. Бид аль ч төрийн байгууллагад эргэлздэг. Эргэлзээ төрөх нь итгэхгүй байна, үзэн яддаг гэсэн үг биш. Бид зүгээр л эрх мэдлийг эзэмшиж байгаа болохоор нь тэднийг шалгаж, шүүхийг хүсдэг. Хэрвээ та тэдгээр томоохон технологийн компаниудын нэгний эзэн байсан бол магадгүй шалгуулж буйдаа дургүйцэж болох юм.

Гэвч олон нийтээр ил хяналт тогтоолгоно гэдэг тийм ч буруу биш. Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт гэдэг ойлголт Америк, Европт үргэлж эрс ялгаатай байсаар ирсэн. Гэхдээ Кэмбриж Аналитикагаас авхуулаад Америкт олон өөрчлөлт гарч ирж байна.

-Танай компани хоёр дахь төв оффисоо АНУ-д байгуулахаар бэлдэж байна. Яагаад Европт төвлөрүүлье гэж бодсонгүй вэ?

-Би шинэ оффисоо Канад, АНУ, Мексикийн цагийн бүсчлэлд багтаахыг хүссэн.

-"Вашингтон Пост”-ыг ямар зорилгоор худалдаж авсан бэ?

-Хүмүүс янз бүрээр хүлээж авсан байх. Би сонин худалдаж авъя гэж зориогүй. Постын төлөө амьдралаа зориулсан Дон Грэхэм шиг жентелментэй уулзсан хэн ч түүнийг мартаж чадахгүй биз ээ. Би түүнийг таньдаг болоод 15 жил өнгөрчээ. Тэр Постыг худалдахдаа бие даасан шинж чанарыг нь хадгалахыг хүссэн ч сэтгэлд нь хүрэх худалдан авагч олдоогүй юм.

Харин над дээр ирэхэд нь би өөрийгөө энэ бизнесийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэчнээн учирласан ч тэр надад “Постод сонины бизнесээр мэргэшсэн олон хүн бий. Бидэнд санхүүгийн алдагдлаас гарахын тулд яг одоо хамгийн их хэрэгтэй хүн бол чам шиг интернет ашиглаж мэддэг хүн” гэж хэлсэн. Хэсэг хугацаанд бодсоны эцэст би сонин нийгмийн маш чухал салбар мөн гэдгийг ухаарсан. Пост зүгээр ч нэг сонин биш, дэлхийн хамгийн чухал хотын хамгийн чухал сонин шүү дээ.

-Та хувийн онгоцгүй мөртөө сансарт пуужин хөөргөж байна. Бидэнд сансрын аялал жуулч-лал, дахин хэрэглэж болох луужингийнхаа талаар яриач?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол хамгийн чухал сэдэв. "Блю Орижин” сансрын компани миний амьдралдаа хийх хамгийн гол ажил юм. Бусад бизнес минь үүнтэй харьцуулахад тийм ч ач холбогдолтой биш. Би таван настай жаалхүү байхаасаа сансар судлалд донтсон. Энэ цор ганц шалтгаан нь ч биш л дээ. Хүн төрөлхтөн одоо л сансрын уудмыг судалж эхлэхгүй бол иргэншлийн зогсонги байдалд орно. Иргэншил мөнхийн хөдөлгөөнд ахиж дэвшиж байж бид аз жаргалтай амьдардаг.

Түүнчлэн бид эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй байлгах гэж үргэлж хичээдэг. Эрчим хүчний хэрэглээ ч тэр хэрээр өсөн нэмэгдэж буй. Жил ирэх бүр бид үүнийг алдагдалгүйгээр илүү сайн ашиглахад суралцаж байна. Бидний дунд хэдэн сая Эйнштэйн, Моцарт, хязгааргүй их боломж бололцоо бий. Би өөрийнхөө ач, гучийг ийм л нөөц баялаг дүүрэн ертөнц дээр амьдруулмаар байна. Тиймээс бүх хүнд үйлдвэрлэлийг өөр гараг руу төвлөрүүлж, дэлхий дээр зөвхөн хөнгөн үйлдвэрлэл явуулах нь зөв гэж би боддог. Надад итгэ. Ингэснээр манай гараг хамаагүй дээр болох болно.

-Тэгвэл би хэзээ сансрын уудамд аялах тасалбар худалдан авч болох вэ?

-Одоохондоо тасалбар зарах болоогүй ч тэр цаг тун удахгүй ирнэ гэж хэлэх байна. Бид маш том сансрын хөлөг барихаар таван жил ажиллалаа. Үүнийгээ 2020 онд хөөргөнө. Хамгийн гол нь энэ хөлөг дахин хөөрөх чадвартай байх ёстой. Миний яриад байгаа шинэ иргэншилд сая, тэрбум, их наядаар тоологдох хүн сансарт суурьшин, таатай орчинд амьдрах юм. Тэгэхээр нэг удаа нисээд л хог болдог хөлгөөр тийм ирээдүйг бүтээж чадахгүй шүү дээ. Тэгээд ч маш өндөр өртөг гарна.

-Жеф, та шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, компанийн тал дээр удаан боддог, маш хянуур бизнесмен. Харин өглөг өгөх болоход тун хурдан шийдвэр гаргадаг гэж ярьсан удаатай?

-Би юмсыг хослуулах дуртай. Биднийг Сиэтлд ажиллаж эхэлж байхад тэнд Марти хэмээх бүсгүйн ажиллуулдаг “Мэригийн гэр” нэртэй орон гэргүй хүмүүст зориулсан хоноглох газар байдаг байв. Энэ газрыг хараад миний өглөг хандивын талаарх бодол өөрчлөгдсөн. Орон гэргүйчүүдэд олон асуудал байдаг.

Оюун ухааны эмгэг гэдэг эмчлэхэд хамгийн хүнд өвчин. Ялангуяа хар тамхинд донтолтыг эмчлэх амаргүй. Гэтэл замаа алдсан хүмүүсээс гадна амьдралын эрхээр тусламж хүссэн орон гэргүй хүмүүс ч бий. Тэд бол нийгмийн энэ давхарга дахь гэрэл гэгээ. Тэдэнд ажил олж өгч, амьдралын замыг нь заахад 6-9 cap л шаардлагатай.

-Та бол түүхэн дэх гурван орноор тоологдох тэрбумын эзэн болсон анхны хүн. Энэ их хөрөнгөө юунд зарцуулах вэ?

-Яг одоо бол би “Амазон”-ыг сансрын уудамд гаргах төсөлдөө хамаг бүхнээ зориулах төлөвлөгөөтэй байна. Би ''Амазон”-ы орлогоос жилд нэг тэрбум ам.долларыг Блю Орижинд зарцуулдаг. Цаашид ч Блю Орижин миний хамгийн гол анхаарлаа хандуулах сэдэв байх болно.

-Таны амьдралын хэв маягт мөнгийг замбараагүй үрэх гэдэг ойлголт байдаггүй гэж үү?

-Мэдээж би мөнгө үрэх дуртай. Саяхан гэхэд Макинзие бид хоёр хүүхдүүдтэйгээ Норвеги явж мөсөн зочид буудалд хонон, нохойн чарга хөллөж гайхамшигтай аялалд гарсан шүү.

Зураг