Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хөгжөөн дэмжигчид тэмцээний дараа хогоо цэвэрлэж, бусдыг гайхшруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт ДАШТ-ий Саранск хотод болсон Япон, Колумбын шигшээ багуудын тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэн хогонд дарагдаж үлдсэн юм.

Гэвч удалгүй Японы хэсэг хөгжөөн дэмжигчид үлдээсэн хогийг цэвэрлэж, хогоос салгасан тухай BBC агентлаг мэдээлжээ. Хогийн уут барьсан япончууд суудал хооронд үлдээсэн хуванцар сав зэргийг түүж явааг харуулсан дүрс сошиал сүлжээнд олноор тарсан байна.

Сошиал хэрэглэгчид ч тэдний үйлдлийг магтан сайшааж байгаагаа харамгүй бичжээ.

Япончууд зөвхөн баг нь ялсан тэмцээний дараа үлдээсэн хогоо цэвэрлэдэггүй. 2014 онд Бразилд болсон ДАШТ-д Японы баг Кот Дивуарын багт 2:1 харьцаатай ялагдсаны дараа ч тэд бас ингэж байжээ.

 

Эх сурвалж: Time.Com