Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

The Lemons хамтлагийн анхны цомог пянз болон шинэчлэгдэж гарлаа

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

The Lemons хамтлагийн анхын цомог болох "Red album" пянз болон шинэчлэгдэж гарлаа.

Энэ сарын 23-ны өдөр пянзны нээлт “Choco metropolis club”-т 19:00 цагаас болж хамтлагхийнхан тоглолтоо хийх юм байна. 1984 онд хамгийн анхны Монгол пянз гарч, Хурд хамтлаг бас алтан пянз гаргаж байсан түүхтэй.

Дэлхий дахинд 2007, 2008 оноос цомгийн CD-тэй хавсарган пянз гаргах хандлага нэвтэрч байна.  Тэгвэл The Lemons хамтлаг 2006 онд CD хэлбэрээр гаргаж байсан цомогоо пянз болгожээ. Ингэснээр сүүлийн үеийн хамтлагууд дундаас анхны пянзаа гаргасан хамтлаг болон "пянзжих аян"-г эхлүүллээ.

"Red album" нь 23-ны тоглолтон дээр мөн Hi-Fi records, Orange entertainment, PC mall, E-mart-ын салбаруудаар худалдаалагдана. Пянзны үндсэн үнэ 89,000 төгрөг бол тоглолтон дээр хямдралтай 69,000 төгрөгөөр зарагдах аж.
"Red album" пянз улаан өнгөтэй /ийм өнгөтэй пянз Монголд өмнө гарч байгаагүй/, дууны үгтэй /мөн анхны тохиолдол/, 180 гр жинтэй, 500 ширхэгээр Япон улсад хийгдсэн байна.

Тоглолтон дээр мөн пянз тоглуулагч бэлэглэх уралдаант тэмцээн болох юм байна.

Пянзныхаа талаар Хамтлагын дуучин Ц.Одбаяр “Пянзны формат нь удаан хугацаанд хадгалагдах, соёлын үнэт өв болж үлдэх боломжтой” гэсэн юм. 

Харин Пянз цуглуулагч Н.Ганбат “Дижитал технологиор сонсоход олддоггүй элементүүд пянзнаас сонсогддог” хэмээн ярилаа.

"Red album"-д  10 дуу багтжээ. Тодруулбал,

  1. Зүүд нойрондоо
  2. Цэнхэр нүд
  3. Будыг анх хараад төрсөн сэтгэгдэл
  4. Элэг бөөр
  5. Хайртай
  6. Мэлхий гүнж
  7. Ш**СИ МА
  8. Гэрэлт хотын гудамж
  9. ...Харах дуртай
  10. Улаанбаатарын үдэш