Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Японы баг гүнжийнхээ нүдэн дээр Колумбын багаас хариугаа авлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой ОХУ-ын Саранск хотод ДАШТ-ий H хэсгийн эхний тоглолт Япон, Колумбын шигшээ багуудын хооронд болж, Хөх самурайнууд 2:1 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан билээ.

Уг тоглолтыг Японы гүнж Такамадо өөрийн биеэр цэнгэлдэх хүрээлэнд ирж үзсэн байна. Тэр өнгөрсөн Даваа гарагт ОХУ-д ирсэн бөгөөд энэ сарын 26 хүртэл саатаж, шигшээ багийнхаа Сенегал, Польштой хийх тоглолтуудыг  үзэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Такамадо гүнжийн айлчлал нь 100 гаруй жилийн дараа Японы эзэн хааны гэр бүлээс анхны төлөөлөгч Оросын нутагт хөл тавьсан тохиолдол ажээ. Өмнө нь 1916 онд хааны гэр бүлийн хүмүүсээс Орост айлчилж байв.

Японы шигшээ баг 2014 оны Бразилийн ДАШТ-д Колумбын багтай таарахдаа 4:1 харьцаагаар ялагдаж байсан юм. Тэгвэл энэ удаа хариу тоглолтдоо ялсан нь Япончуудыг баярлуулаад байна.

Өчигдөр Японы хотуудын гудамж талбай ялалтаа тэмдэглэсэн хүмүүсээр дүүрэн байв. Британий хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм Токиогийн Одайбад япончуудтай хамт ДАШТ-ий тоглолтыг үзэж, хөгжөөн дэмжсэн байна.

 

 

Эх сурвалж: Japan Today, Associated Press