Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны эхний 5 сард шинэ төрсөн хүүхдийн 239 нь 2 ихэр, долоо нь 3 ихэр байна

ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2018 оны эхний 5 сард нийслэлд 16,457 эх амаржиж, 16,604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8,535 нь эрэгтэй хүүхэд, 8,069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, долоо нь 3 ихэр бүртгэгджээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8,270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ.

Нийт ажилгүйчүүдийн 4,364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.