Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-д ирсэн тоглогчдоос хамгийн өндөр нь 201 см бол намхан нь 165 см

Б.Дөлгөөн
2018 оны 6 сарын 20
iKon.MN

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй 32 улсын шигшээ багаас хамгийн ахмад болон залуу бүрэлдэхүүнтэй, өндөр болон нам, дотоодын болон гадаадын лигт тоглодог зэрэг үзүүлэлтээр харьцууллаа.

Мэдээллийн эх сурвалж: Fifa.com, 2017 оны 12 сард танилцуулсан мэдээ

Хамгийн өндөр нуруутай баг


Сербийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцож буй 32 багаас хамгийн өндөр нуруутай нь. Багийн дундаж өндөр: 185.6 см

Мөн энэ ДАШТ-д оролцож буй бүх тамирчдаас хамгийн өндөр нь Хорватын багийн хаалгач Ловре Калинич (Lovre Kalinic) 201.0 см, Данийн багийн хаалгач Янник Вестегаард (Jannick Vestegaard) 200.0 см, Аргентиний багийн хамгаалан тоглогч Федерико Фазио (Federico Fazio), Белгийн шигшээгийн хаалгач Тибау Куртуа (Thibaut Courtois) нар 199.0 см өндөртэй байна. (Foxsports)

 

 

Намхан нуруутай баг


Саудын Арабын шигшээгийн дундаж өндөр 176.2 см байгаа нь энэ удаагийн ДАШТ-ий хамгийн намхан нуруутай баг болж байна. 

Мөн энэ ДАШТ-д оролцож буй бүх тамирчдаас хамгийн намхан нь Швейцарийн багийн хагас хамгаалагч Жердан Шакири (Xherdan Shaqiri), Панамын шигшээгийн Алберто Күйнтеро (Alberto Quintero), Саудын Арабын Яаяа Аль-Шери (Al-Shehri Yahya) нар 165 см. (Foxsports)

 

 

Хамгийн ахмад настай баг


Энэ ДАШТ-ий хамгийн ахмад багаар Панамын шигшээ нэрлэгдэж байна. Дундаж нас 29.4.

Харин бүх тоглогчдоос хамгийн өндөр настай нь Египетийн багийн хаалгач Ессам Эль-Хадари (Essam El-Hadary), 45 нас 4 сартай. (Foxsports)

 

 

Хамгийн залуу баг


Энэ ДАШТ-ий хамгийн залуу багаар Нигерийн шигшээ нэрлэгдэж байна. Дундаж нас 24.9. 

Харин бүх тоглогчдоос хамгийн залуу нь Австралийн Даниел Арзарни (Daniel Arzarni), Францийн Кильян Мбаппе (Kylian Mbappe) нар 19 нас 5 сартай. (Foxsports)

 

 

Тоглогчид нь гадаад улсад төрсөн эсэх


БНСУ, Мексик, Колумб, Герман, Иран, Саудын Араб, Бразил улсын шигшээ багуудын бүх тоглогчид тухайн улс орондоо төрсөн.

 

 

Харин Морокко улсын тоглогчдын 61.5% нь гадаад улсад төрсөн байна.

 

 

Тоглогчид нь гадаад улсын лиг, багт тоглодог эсэх


Хорват, Швед, Исландын багийн бүх тоглогч нь гадаад улсын лиг, багт цалин авч тоглодог.

 

 

Харин Англи, Саудын Арабын тоглогчид улсынхаа лиг, багт тоглодог.

 

 

Энэ ДАШТ-д ирсэн тоглогчдоос 164 нь Английн лигт, багт тоглодог.

 

 

Түүнчлэн энэ ДАШТ-д оролцож буй бүх тамирчдаас хамгийн хүнд жинтэй нь Панамын багийн хамгаалагч Роман Торрес (Roman Torres) 99 кг, Английн Харри Кейн (Harry Kane), Харри Магуайр (Harry Maguire) нар 98 кг.

Харин хамгийн хөнгөн жинтэй нь Японы Такаши Инуй (Takashi Inui) 59 кг, Английн Жессе Лингард (Jesse Lingard) 60 кг.