Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын томоохон крипто арилжааны төв $32 саяыг хакеруудад алджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосд томд тооцогддог крипто арилжааны төв Bithumb өнгөрсөн шөнө $32 саятай (35 тэрбум вон) тэнцэх крипто валют хакеруудад алдсанаа өнөөдөр өглөө зарлав.

Өчигдөр оройноос эхлэн өнөөдөр өглөө эрт хүртэл үргэлжилсэн халдлагын үр дүнд ийм хэмжээний хөрөнгөө алдсан байна. Одоогоор тус төв бүх үйлчилгээгээ зогсоогоод байгаа ба хэзээ эргэж идэвхжих нь тодорхойгүй байгаа юм. Халдлагын дараа Bithumb бүх хэрэглэгчийнхээ өмчийг интернэтээс тусгаарлагдсан “Cold wallet” дансанд шилжүүлж байрлуулсан гэж мэдэгджээ.

Мөн алдагдсан валютыг тус төв өөрийн өмчөөр нөхөж төлөхөө мэдэгдсэн байна.  2017 оны сүүлээр Bithumb 6.36 их наяд воны үнэлгээтэй крипто валют өөр дээрээ төвлөрүүлээд байсны 416 тэрбумтай тэнцэх нь өөрийн өмч байжээ.

10 хоногийн өмнө Өмнөд Солонгосын жижиг арилжааны төв Coinrail 40 тэрбум вонтой тэнцэх крипто валют алдаж, одоо уг хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times