Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин, Ким Жон Ун нар АНУ-Хойд Солонгосын түүхэн уулзалтыг үнэлж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр хоёр өдрийн айлчлалаа Хятадын нийслэл Бээжинд эхлүүлсэн юм.

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг айчлалын тухай анх удаа нийтэд мэдээлжээ. Уг мэдээлэлд өгүүлснээр Ким Жон Ун, Ши Жиньпин нар гурав дахь удаагаа уулзаж, Сингапурт болсон АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг үнэлэн дүгнэж, цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан гэнэ.

Уулзалтын үеэр Ким Жон Ун Солонгосын хойгийн шинэ ирээдүйг нээх энхийн үйл ажиллагааг эхлүүлэхэд Хятадын талтай хамтран ажиллахаа амласан байна.

Хойд Солонгосын удирдагч өнөөдөр орой айлчлалаа өндөрлөх гэнэ. Ким Жон Ун долоо хоногийн өмнө Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзсан юм. Уулзалтын дараа Дональд Трамп Солонгосын хойгт тогтмол явуулдаг цэрэг, дайны сургуулилалтуудаа зогсоох тухай мэдэгдсэн.

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ, Өмнөд Солонгосын талууд ирэх наймдугаар сард төлөвлөгдсөн байсан хамтарсан сургуулилалтаа цуцлах болсноо зарлажээ. Одоогоор дараагийн хамтарсан ажиллагааны төлөвлөгөөг зарлаагүй байна.

Ши Жиньпин Сингапурын уулзалтад амжилттай оролцож, эерэг үр дүнд хүргэсэн Ким Жон Уныг магтан сайшаасан тухай Хойд Солонгосын төв агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters