Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол, Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа /1955-1985 он/

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXIII дугаар хуралдааныг энэ сарын 19-23-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо болж байна.

Комиссын XXIII дугаар хуралдааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Архивын ерөнхий газар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Архивын асуудал эрхэлсэн Агентлагаас хамтран “Монгол, Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985” он сэдэвт үзэсгэлэн өчигдөр нээгдлээ.

Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь хоёр улсын гадаад худалдаа, бараа эргэлтийн өсөлт, хөгжилт, ЗХУ-аас манайд үзүүлж байсан эдийн засгийн зээл, тусламж, ХАА-н болон Төмөр замын салбар дахь 2 талын үр ашигтай хамтын ажиллагаа, БНМАУ Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлд гишүүнээр элсэж, Зүүн Европын социалист орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байсан талаархи асуудалд холбогдох түүхэн үйл явдлыг тусган харуулсан архивын ховор баримт, гэрэл зургаас бүрдсэн байна.

Хоёр улсын эдийн засгийн харилцааны түүхэнд холбогдох архивын ховор баримт бичиг, түүхийн сонирхолтой гэрэл зургийг ОХУ-ын Төрийн төв архив болон Эдийн засгийн төв архиваас үзэсгэлэнд зориулан тусгайлан бэлтгэж ирүүлжээ. 

Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба "ОХУ-тай хамтраад эдийн засгийн харилцааны талаар нэлээд анхаарч ажиллана гэж бодож байна, тэр ч утгаараа үзэсгэлэнгийн нээлтийг зохион байгууллаа. Энэ удаагийн XXIII хуралдаанаар өмнөх ололт, амжилтуудыг хадгалах, улмаар энэ харилцааг ахисан түвшинд авчирах, хөгжүүлэх тал дээр хоёр тал санал нэгтэй байна. Москвагийн их сургуулиудад мэргэжилтэн бэлтгэдэг байсан уламжлалыг сэргээх тухай ярилцаж байна мөн түүхийн өмнөх үе рүүгээ өнгийж оръё гэдэг дээр бид бүгд санал нэгдсэн” гэв.

Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг