Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бадминтоны өсвөр, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн Монголд зохион байгуулагдах гэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооноос санаачлан Бадминтоны өсвөр, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болжээ. 

Энэхүү тэмцээнд Энэтхэг, Макао, Тайланд, Австрали, ОХУ, Казахстан, Англи, Сингапур, Вьетнам, Индонез, Герман, АНУ, Малайз, Чил, Япон, БНСУ, Хонконг, Чех, Монгол зэрэг 19 орны тамирчин оролцохоор эцсийн мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. 

Монголын Бадминтон Сонирхогчдын Холбоо нь 2009, 2010, 2015, 2017 онуудад тус “International Series” ангиллын тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд 2017 оноос өсвөрийн тэмцээнийг давхар хүлээн авч байгаа юм байна. 

"Токио-2020" олимпийн наадам ойртож буйг энэ жил оролцож байгаа орнуудын тоо харуулж байгаагаараа онцлог болж байна гэж зохион байгуулагчид мэдээллээ. 

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 2017 онд Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь Монгол Улсаас Олимпийн төрлийн спортын олон улсын холбоонд сонгуульт алба хашиж буй анхны тохиолдол ажээ.