Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Японы авиа компаниуд вэбсайт дээрээ Тайванийг “Хятадын Тайвань” болгон өөрчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Японы хамгийн том агаарын тээврийн хоёр компани хятад хэл дээрх вэбсайт дээрээ “Тайвань” (Taiwan) нэрийг “Хятадын Тайвань” (China Taiwan) болгон өөрчилснийг өнөөдөр зарлажээ.

JAL (Japan Airlines), ANA (All Nippon Airways) компаниуд Бээжингийн шаардлагын дагуу энэ өөрчлөлтийг хийсэн ч бусад хэл дээрх хуудсууддаа Тайваний нэрийг хэвээр үлдээсэн байна.

Уг өөрчлөлттэй холбоотойгоор Тайпэй дахь Японы төлөөлөгчийн газарт Тайвань улс эсэргүүцэл илэрхийлж болзошгүй байгааг NHK мэдээлжээ.

Тэдгээр компаниуд нэр өөрчлөх болсон шалтгаанаа “манай вэбсайтыг хэрэглэж байгаа үйлчлүүлэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс” гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын Иргэний Агаарын Тээврийн Захиргаа гадаадын томоохон 36 компанид хандаж Тайваний нэрийг Хятадын газар нутаг гэж харагдуулахаар өөрчлөхийг шаардсан юм. Ихэнх компаниуд Хятадын агаарын тээврийн том зах зээлийг алдахгүйн тулд дээрх шаардлагыг хүлээж аваад байна.

Япон улс Тайваньтай худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай боловч “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөг буюу Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг ажээ.

 

Эх сурвалж: Japan Today