Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Пума Брэнд Дэандре Эйтоныг эгнээндээ нэгтгэлээ

SPS телевиз
2018 оны 6 сарын 19
SPS
Зураг зураг

Энэ долоо хоногт драфтын тэргүүн сонголтоор сонгогдох өндөр магадлалтай байгаа Дэандре Эйтон Пума брэндтэй 4 жилийн гэрээ байгуулжээ. Пума брэнд 1998 онд Винс Картертай гэрээ байгуулснаас хойш сагсан бөмбөгийн спортоос хол хөндий байсан билээ.

Дэандре Эйтон Пума брэндийн гол төлөөллүүд болох олимпийн 8 удаагийн аварга Усэйн Болт, Барбадосоос гаралтай поп од Рианна нартай ойр байдаг нь тус брэндийг сонгох гол шалтгаан болжээ.

Дэандре Эйтон "Пума брэнд Бахамад маш их алдартай. Болт бол тус брэндийг олонд таниулсан хүмүүсийн нэг гэж боддог. Өөрийн хүндэлж биширдэг хүнтэйгээ хамт нэг брэндийг төлөөлөх нь миний хувьд сайхан боломж шиг санагдсан." гэж хэлжээ.

Пума брэндийн хувьд хэдхэн өдрийн өмнө энэ жилийн драфтад нэрээ өгөөд байгаа Марвин Баглитэй гэрээ байгуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр рэппер, бизнесмен Жэй Зи Пума брэндийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр томилогдсон байна.

Зураг