Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Google Хятадын хоёр дахь том онлайн худалдааны компанид $550 саяын хөрөнгө орууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны томоохон компани JD.com-д $550 саяын хөрөнгө оруулахаар болсноо Google өчигдөр зарлажээ.

JD.com-ийн бараа бүтээгдэхүүн Google Shopping үйлчилгээнд нэмэгдсэнээр Хятадаас гадна Зүүн Өмнөд Ази, Европ, АНУ-ын зах зээлд хүрэх боломж нээгдэнэ.

Нөгөө талаас Google компани Amazon зэрэг өрсөлдөгчиддөө онлайн худалдааны салбарт зүгээр суухгүй гэдгээ харуулж, Хятадын асар том жижиглэн худалдааны зах зээлд нэвтэрч байна.

JD.com бол Алибабагийн дараа ордог, Хятадын хоёр дахь том онлайн худалдааны платформ. Тус компанид АНУ-ын Walmart, Хятадын Tencent компаниуд хөрөнгө оруулаад байгаа.

Хайлтын систем нь Хятадад хаалттай байдаг Google компани тус улсын зах зээлд нэвтрэх олон оролдлого дараалан хийж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард тэд Хятадын eSports платформ болох Chushou-д $120 саяын хөрөнгө оруулсан байна. Уг платформ сүүлийн үед маш хурдтай өсөн тэлж, Twitch-ийн гол өрсөлдөгч болох төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Engadget