Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 37,486 үгтэй "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг танилцуулна

ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN

Чингис зочид буудалд

09:00-13:00 ХХҮЕГ болон Дэлхийн Зөн Монголд Олон Улсын Байгууллагын ажиллагааны зөвлөгөөн  болно.

Төрийн ордонд

11.40 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Засгийн газраас УИХ-д Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан байр сууриа илэрхийлнэ. Мөн цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгнө.

09:00 цагаас "Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол" үндэсний зөвлөгөөн эхэлнэ. Үндэсний зөвлөгөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл оролцоно.

Иргэний танхимд

11:00 цагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” ном бүтээж, 37,486 үг багтаасан номыг танилцуулна. Цаашид үгийн зөв буруу зөвхөн энэ номын дагуу явах болно.

Bluesky зочид буудалд

9:00-14:00 цагт  Олон улсын сансрын холбооны “ИНТЕРСПУТНИК” байгууллагын хурал болно. Хуралд Монгол, ОХУ, Румын, Болгар, Герман зэрэг  20 орчим орны төлөөлөгчид оролцоно. Хурлаар гишүүн орнуудын нийгэм эдийн засгийн байдал, хиймэл дагуулын нөлөөлөл зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ.

“Корпорэйт конвешин центр”-т

09:00 цагт  “Хуульчдын форум-2018” эхэлнэ.Нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар салбар хуралдаанууд зохион байгуулж, зөвлөмж гаргана.

MN-Мэдээллийн төвд

12.00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭХ-ны дарга П.Баттөр “Эрдэнэт үйлдвэрт ажиллагсдын цалин хөлс, удирдлагуудын хууль бус үйл ажиллагаа болон хэт тансаглал” сэдвээр мэдээлэл хийнэ. 

Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд

14:00 цагт Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит XXIII хуралдаан зохион байгуулахтай холбогдуулан “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985” он сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийнэ.