Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд өрсөлдөхүйц мах махан бүтээгдэхүүний экспортын үйлдвэр нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 19
Сурталчилгаа

Монгол анх удаа ISO 22000 стандартаар баталгаажсан мах махан бүтээгдэхүүний экспортын үйлдвэр нээгдлээ

 

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн салбарыг хөгжүүлэн, түүгээрээ экспорт хийж хөгждөг билээ. Тэгвэл Монгол улсын хувьд мал аж ахуйд суурилсан эцсийн бүтээгдэхүүн нь манай эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг билээ.  

Тиймээс Монгол улс мах махан бүтээгдэхүүнээ дэлхийн тавцанд гаргах, чанар стандартыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажилладаг хэд хэдэн үндэсний үйлдвэрлэгч компани бий. Эдгээрийн нэг  “Очирдагинас” ХХК нь анх 2005 оны 5 сард байгуулагдаж хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Улмаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж 2007 онд хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулснаар өөрийн гэсэн амт чанар өнгө үзэмжтэй хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Харин өнөөдөр энэхүү үйл ажиллагаа улам өргөжүүлж Монгол улсын    экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн, чанар стандартыг сайжруулж дэлхийд өрсөлдөх бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх Экспортын чиглэлийн үйлдвэрийнхээ үүд хаалгыг нээлээ.  

 

Орчин цагт Дэлхий даяар хэрэглэгчид органик бүтээгдэхүүн хэрэглэх эрэлт хэрэгцээ эрчимтэй өсч байгаа  энэ үед тус үйлдвэр нээлтээ хийсэн нь Монгол улс мах  махан бүтээгдэхүүнээ Дэлхийн зах зээлд гаргаж Монгол улсын эдийн засаг бодитоор өсөх боломж бүрдэж байгаа юм.

Монгол мал жилийн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалд усны тунгалаг бэлчээрийн шимтэйг түүвэрлэн 500 гаруй нэр төрлийн ургамлаар тэжээгддэг бөгөөд дэлхийд хамгийн органик бүтээгдэхүүнд тооцогддог учир гадаад дотоодын зах зээлд гарч Монгол улсын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Түүнчлэн махыг анхан шатны боловсруулалт хийгээд экспортлохоос илүүтэй эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох нь улс орны эдийн засагт илүү үр өгөөж өгдөг. Тиймээс “Очирдагинас” компани экспортын шаардлага хангасан махан бүтээгдэхүүний үйлдвэрээ нээж олон улсад Монгол мах махан бүтээгдэхүүнийг брэнд болох алхмуудыг хийж эхэлжээ.

 

Маркетинг төлөвлөлтийн албаны дарга Ж.Айбек

"Очирдагинас" компани дэлхийн жишигт нийцсэн хиам, махан бүтээгдэхүүний  үйлдвэр байгуулахаар экспортын төслөө боловсруулан бэлтгэл ажлаа 2016 онд  эхлүүлсэн.  Ингээд  2017 онд шинэ үйлдвэрийн барилгаа эхлүүлж тоног төхөөрөмжүүдээ захиалж хүнсний аюулгүй байдлын стандарт болох ISO 22000 стандартыг амжилттай хэрэгжүүлж дэлхий №1 байгууллага болох BSI байгууллагаар баталгаажуулалт хийсэн. Ингэснээр манай үйлдвэр Монгол улсдаа анхны ISO 22000 стандартаар баталгаажсан үйлдвэр болсон.

Мөн бид эхний ээлжид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулахын тулд маш олон ажлуудыг хийсэн. Жишээ нь 2016 онд Герман улсад болсон махны олимп гэж нэрлэгдэх мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэнд таван бүтээгдэхүүнээр оролцож бүгдэд нь медаль авсан. Энэхүү тэмцээн нь гурван жил тутамд болдог. Бид дараа дараагийн үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ улам сайжруулж оролцох болно. Бид үйлдвэрийнхээ нээлтийн өмнө хоёр улс руу экспорт хийсэн байгаа.

БНХАУ-руу хиаман бүтээгдэхүүн БНСУ-руу хоёр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн экспортолсон. Дараагийн шатанд бид Япон ОХУ-ын Буриад руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байна.

“Очирдагинас” компани анх Аянчин, Амин нутаг, Зочин, Элэгний нухаш гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол   жил бүр  бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж одоо 40 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж  дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байгаа юм.

Ташрамд дурдахад Экспортын үйлдвэрийн нээлтийн үеэр Монголын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын рекордыг эвдсэн 500м урт зайдсыг бэлгэдэл болгон зочид төлөөлөгчдөө угтаж улаан туузын оронд Монголдоо хамгийн урт зайдсыг хайчилсан юм.  Энэ үйл явдал магадгүй хүнсний үйлдвэрлэл дэх түүхэнд бичигдэх үйл явдал болж байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.