Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын RE/MAX компанийн 18 дахь салбар RE/MAX РАПИД ОФФИС барилгачдын талбайн дэргэд нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 19
Сурталчилгаа

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX компани нь албан ёсоор 2015 оноос хойш Монголын зах зээлд ажиллаж байна. Энэ цагаас хойш Хотын өнцөг булан бүрт улаан цагаан цэнхэр өнгийн агаарын бөмбөлөгтэй лого нэмэгдсээр, үйлчлүүлэгчдийн тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

Маш хурдтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж буй энэ компанийн 18 дахь брокер оффис болох RE/MAX RAPID оффис өнгөрсөн хагас сайн өдөр Барилгачдын талбайн дэргэд нээлтээ хийлээ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлуулахад мэргэжлийн зуучын компанид хандаж өөрийн цаг заваа хэмнэх талаар сайн мэддэггүй, дөнгөж өсч хөгжиж буй энэ зах зээлд ийм олон салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлэхэд гайхаж байсан хүмүүс олон.

Бусдын хараагүй боломжыг харж, хэрэгжүүлж чадсан RE/MAX хэдийн зах зээлд өөрийн байр сууриа эзэлж ,Монголын нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 30 орчим хувийг хамарч ажиллаж буй томоохон компани, хамт олон болжээ.

RE/MAX компанитай гэрээ хийгдсэн 8 үл хөдлөх хөрөнгийн 1 нь борлуулагдаж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Гэрээ хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байршиж буй дундаж хугацаа 68 хоног байгаа юм.

RE/MAX RAPID оффис нь Улаанбаатар хотын төв гудамж Жуулчны гудамжинд байрлах Бизнес 34 центрийн 3 давхарын 304 тоотод албан ёсоор үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлснээр үл хөдлөх хөрөнгийн хурдацтай хөгжиж буй зах зээлд өөрсдийн шилдэг ноу-хау, өндөр туршлага, мэргэжлийн үйлчилгээ, дэвшилтэт технологийг ашиглан хотын төвийн хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэх боломжтой боллоо.

Өнгөрсөн оны дэлхийн шилдэг франчайз бизнесүүдийн жагсаалтанд  №5 д орсон RE/MAX компани нь дэлхийн хамгийн олон оронд буюу 110 оронд 150.000 мэргэжлийн агентуудтайгаар ажилладаг, хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компанид зүй ёсоор тооцогддог.

RE/MAX компани нь хувь хүн болон компаниудад бизнесийн шинэ боломжийг хөгжүүлэх таатай нөхцөл олгож байдаг юм.

 

RE/MAX RAPID оффисын гүйцэтгэх захирал Энхнаран нь АНУ д бизнесийн удирдлага, сэтгэл зүй судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн, бизнесийн салбарт олон жилийн туршлагатай захирал юм.

Гадны болон Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг холбох гүүр болохоор ажиллаж буй RE/MAX RAPID оффисын хамт олон сэтгүүлч бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. 

RE/MAX чууд хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртсоор л байна.

RE/MAX RAPID оффистой холбогдох:

Барилгачдын талбай, Жуулчны гудамж, Бизнес 34 центр, 3 давхар 304 тоот, 70137700

 info.rapid@remax.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.