Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Исландчууд ДАШТ-ий анхны тоглолтоо 99.6 хувьтай үзжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Арлын бяцхан улс Исланд энэ жил анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-д шалгаран оролцож байгаа. Тэдний эхний тоглолт өнгөрсөн Бямба гарагт болж, дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ багтай 1:1 харьцаагаар тэнцсэн юм.

Тэгвэл энэ тоглолтыг Исландын телевиз үзэгчдийн 99.6 хувь нь үзсэн болохыг тус улсын үндэсний суваг RUV мэдээлжээ. Өмнө нь 2016 онд Исландын баг Европын Аварга шалгаруулах тэмцээнд Английн багийг ялсан түүхэн тоглолтыг 99.8 хувьтай үзэж байсан юм.

Гэхдээ нийт үзэгчийн тоогоор ДАШТ нь тус улсын түүхэнд хамгийн олон хүнийг телевизийн өмнө суулгасан үйл явдал болсныг RUV онцолсон байна.

Тодруулбал 335,000 хүн амтай Исланд улсын иргэдийн 60 хувь буюу 201,000 хүн ДАШТ-ий тоглолтыг үзжээ. 2016 оны Европын Аваргын тоглолтыг 58.8 хувь нь үзэж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Quartz