Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ ДАШТ-д Германчууд 36 жилийн өмнө хэрэглэж байсан үгээ дахин сэргээжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн анхны тоглолтдоо ялагдсан Германчууд 36 жилийн өмнө хэрэглэж байсан үгээ дахин сэргээхэд хүрчээ.

Өнөөдөр Германы хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээнд "Auftaktniederlage" хэмээх үг өргөн хэрэглэгдэж байна.

Энэ нь “тэмцээний эхний тоглолтод ялагдах” гэсэн утгатай үг. Сая тэд ДАШТ-ий эхний тоглолтдоо Мексикийн шигшээ багийг ялах бүрэн итгэлтэй байсан ч чадаагүй юм.

Анх 1982 оны ДАШТ-ий үеэр энэ үгийг өргөнөөр хэрэглэж байжээ. Тухайн үед Баруун Германы шигшээ баг мөн эхний тоглолт дээрээ Алжирийн багт 2:1 харьцаагаар ялагдаж, өнөөдрийнх шиг ичгэвэртэй байдалд орж байсан гэнэ.

Тэгвэл өнгөрсөн 36 жилийн хугацаанд дахин ийм үгийг үндэсний хэмжээнд хэрэглээгүй явсан Германчууд өнөөдөр дахин хэрэглэхэд хүрсэн байна.

Энэ үг нь хоёр үйл үгээс бүтдэг нь “Auftakt” буюу (нээх), “Niederlage” буюу “ялагдах” ажээ.

Эдгээр үгс нийлээд “тэмцээний эхний тоглолтод ялагдах” гэсэн утгыг бий болгодог гэнэ.

Гэхдээ Германчууд 1982 онд Францыг ялан финалд үлдэж, Италид 3:1 харьцаагаар ялагдан мөнгөн медаль хүртэж байжээ.

Тиймээс гараагаа тааруу эхэлсэн ч тэд энэ удаагийн ДАШТ-д ямар ч амжилт үзүүлж магадгүй юм.

 

Эх сурвалж: Quartz