Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

2,530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ

ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод аюулгүй орчин иргэдийн оролцоо уриан дор “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгууллаа.

Энэ удаагийн “Камержуулалт-2” болзолт уралдаанд аж ахуyй нэгж, байгууллага гэсэн номинац оруулж өгснөөрөө өмнөх уралдаанаас онцлогтой юм.

Болзолт уралдааны хүрээнд Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараас 334 удаагийн уулзалт зохион байгуулж, 28,787 иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 106 хороо, 644 аж ахуй нэгж байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 571,807,090 сая төгрөгийн 2,530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд байршуулсан байна.

Шагналт байрт:

Хороо

  • Нэгдүгээр байр - Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо
  • Хоёрдугаар байр - Чингэлтэй дүүргийн 13-р хороо
  • Гуравдугаар байр - Чингэлтэй дүүргийн 3-р хороо

Аж ахуйн нэгж, байгууллага

  • Нэгдүгээр байр - “М-Армор” ХХК
  • Хоёрдугаар байр - “Хан-Хөхий” ХХК
  • Гуравдугаар байр - “Тугсан” ХХК
  • Тусгай байр - “Мөнгөн тавилга” ХХК

Сууц өмчлөгчдийн холбоо

  • Нэгдүгээр байр - "Реженси Ресиденси" СӨХ
  • Хоёрдугаар байр - "Тавлаг өргөө" СӨХ
  • Гуравдугаар байр - "Улаанхуаран" СӨХ
  • Тусгай байр - “Сонор” СӨХ

Хөршийн хяналтын бүлэг

  • Нэгдүгээр байр - "Сондор" ХХБ
  • Хоёрдугаар байр - “Дашдаржаа” ХХБ
  • Гуравдугаар байр - “Мандах бадрах” ХХБ

Засаг дарга

  • Налайх дүүргийн 4-р хорооны Засаг дарга
  • Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг дарга

Иргэн

  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Э.Баттөр
  • Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ю.Ганзориг

Цагдаагийн алба хаагч 

  • Б.Амарсайхан 
  • Д.Батбаяр 
  • В.Батсайхан 
  • П.Алтанцэцэг нар тус тус шалгарчээ.

Камерын стандарт, бүрдүүлэх материалын шаардлага хангасан 95 хороо, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэн, цагдаагийн алба хаагчийн материалыг удирдамжид заасан хугацаанд хүлээн авч, НИТХ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байр эзлүүлсэн байна.

 

Эх сурвалж: НЦГ