Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орос эрчүүдийн 40 хувь нь тэтгэвэртээ гарч амжилгүй хорвоог орхих нь

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий дуулианд автаад байгаа цаг үед ОХУ-ын эрх баригчид тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт ерөнхий сайд Дмитрий Медведев 2028 оноос эхлэн эрчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 65, 2034 оноос эхлэн эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 55-аас 63 болгон өсгөх шийдвэрийг зарлажээ.

Энэхүү шинэ насны босго нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зарласан Орос эрчүүдийн дундаж наслалтаас (66) дөнгөж нэг жилээр бага байгаа юм.

Дэлхийн Банк мөн Орос эрчүүдийн дундаж наслалтыг 66 гэж үздэг бол эмэгтэйчүүдийнхийг 77 гэдэг.

Засгийн газрын албан тоо баримтаас үзвэл Оросын 60 гаруй бүс нутагт эрчүүдийн дундаж наслалт 65 хүрдэггүй байна. Өөрөөр хэлбэл Орос эрчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь шинэ журмаар тэтгэврийн насандаа хүрэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээр байгаа юм.

Эрх баригчид уг шийдвэрээ ДАШТ-ий нээлтийн тоглолт дээр ОХУ-ын баг Саудын Арабыг 5:0 харьцаагаар бут ниргэхтэй давхцуулж зарласан нь олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн арга гэж иргэд, төрийн бус байгууллагууд шүүмжилж байна.
 

Эх сурвалж: Independent