Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Лос Анжелес хотын багууд Леонардын гуяны бэртлээс эмээж байна

SPS телевиз
2018 оны 6 сарын 18
SPS
Зураг зураг

Сан Антонио Спөрс багийн лидер Кавай Леонард багаасаа явж Лос Анжелес хотын аль нэг багт тоглох сонирхолтой байгаа талаарх мэдээлэл өмнө нь цацагдсан билээ. Гэсэн ч Лэйкерс, Клипперс багууд Леонардын гуяны бэртэл дахин сэдрэхээс эмээж байгаа учраас солилцооны санал явуулах эсэхдээ эргэлзэж байгаа ажээ.

Кавай Леонард гуяны булчиндаа бэртэл авсны улмаас өнгөрсөн улиралд ердөө 9 тоглолтод оролцсон. Мөн хамгийн сонирхолтой нь түүний бэртэл гэмтэл болон талбай дээрээ эргэн ирэх хугацааны талаар зөрүүтэй мэдээлэл өгч байсан нь бусад багийн менежерүүдийг эргэлзүүлэхэд хүрээд байгаа гэнэ.

Сан Антонио Спөрс багийн хувьд Кавай Леонардыг аль нэг баг руу явуулах хүсэлгүй байгаа бөгөөд харин ч 219 сая долларын нүсэр гэрээ санал болгохоор төлөвлөөд байгаа юм.
Леонардын хувьд өнгөрсөн улирал бараг тоглоогүй ч лигийн хамгийн жигд тоглолттой тоглогчийн нэгт зүй ёсоор тооцогдсоор байгаа юм. Мөн хоёр улирал дарааллан үнэ цэнэтэй тоглогч шалгаруулах санал асуулгад эхний гурван байранд орсныг нь мартаж болохгүй. Юутай ч Лэйкерс, Клипперс багууд Леонардын наймаан дээр тун болгоомжтой хандах нь тодорхой болж байна.

Зураг