Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн төв хэвлэл Дональд Трампыг “тэнэг” гэж нэрлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Хятадын $50 тэрбумын дүнтэй импортын бараанд 25 хувийн татвар оногдуулах төлөвлөгөөгөө зарласан юм.

Үүнийгээ тэр Хятадуудын оюуны өмчийн хулгайд оноосон шийтгэл гэж нэрлэж байна. Хариуд нь Хятадын эрх баригчид мөн ижил дүнтэй Америк бараанд 25 хувийн татвар оноохоо мэдэгдсэн юм.

Трампын шийдвэрийг шүүмжилсэн нийтлэлийг саяхан тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг Синьхуа гаргажээ.

Уг нийтлэлд “Ухаантай хүн гүүр барьдаг, тэнэг хүн хашаа босгодог” гэсэн нь АНУ-ын ерөнхийлөгчийг “тэнэг” гэж нэрлэсэн хэрэг байв. “Эдийн засаг глобалчлагдаж байгаа энэ үед бусдаас тусгаарлагдсан, зожиг арал байх боломжгүй. Түүхийн давалгааг зогсоох хашааг ямар ч улс босгож чадахгүй” гэж нийтлэлд өгүүлжээ.

"Хятадын өдрийн сонин"-ы англи хувилбарт Трампыг хоёр орны хооронд худалдааны дайн эхлүүлнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж “Трампын засаг захиргааны туйлбаргүй байдлаас харвал худалдааны дайн эхлэх эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байна” гэж бичсэн байна.

 

Эх сурвалж: NewsWeek