Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Shin Tae-Yong өрсөлдөгчөө төөрөгдүүлэхийн тулд тоглогчдынхоо өмсгөлийг хооронд нь сольжээ

SPS телевиз
2018 оны 6 сарын 18
SPS
Зураг зураг

Өмнөд Солонгосын дасгалжуулагч Shin Tae-Yong хөлбөмбөгийн ДАШТ -ий өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцохдоо өрсөлдөгч багаа төөрөгдөлд оруулахын тулд тоглогчдынхоо өмсгөлийг хооронд нь сольжээ. Тоттенхэм багийн довтлогч Son Heung-min болон багийн ахлагч Ki Sung-yueng нар л энэ сарын эхээр Боливи, Сенегал улсуудын эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод өөрсдийн өмсгөлтэй тогложээ.

Шведийн хөлбөмбөгийн шигшээ багийн менежер Өмнөд Солонгосын шигшээ багийн хаалттай бэлтгэлийг өөрийн туслахаараа тагнуулсан гэх мэдээлэл цацагдсан учраас дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан байна.

Өмнөд Солонгосын дасгалжуулагч Shin Tae-yong “Бид өрсөлдөгч багтаа бүх хувилбар тактикаа мэдэгдүүлэхийг хүсээгүй учраас өмсгөлийг нь хооронд нь сольсон. Тэд зарим тоглогчдыг маань таних байх. Гэхдээ л Европчуудын хувьд Азиудыг хооронд нь ялгахад хэцүү байх нь мэдээж. Тиймээс л бид өмсгөлөө сольсон юм. Дасгалжуулагч болгонд л хэн нэгэн өөрийнх нь хувилбар, тактикийг тагнаж байгаа мэт санагддаг байх. Мэдээж өрсөлдөгчөө судлах нь бидний ажлын нэг хэсэг шүү дээ” гэж хэлсэн байна.

Зураг