Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч НИЙСЛЭЛ БРЭНД

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 18
Сурталчилгаа

Хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгүүн болох Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн манай хөрш ОХУ-ын 11 хотод болж байгаа билээ. 2018 оны 6 дугаар сарын 14- өөс 7 дугаар сарын 15- ныг хүртэл бүтэн нэг сар үргэлжлэх уг тэмцээнд тив дэлхийн 32 орны 64 баг тамирчид өрсөлдөж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн эрхийг NTV телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол Улс даяар шууд дамжуулан үзүүлж байгаа ба Нийслэл брэнд нь шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Нийслэл брэнд нь 6 дугаар сарын 14-нд ДАШТ нээлтэд зориулан "Нийслэл фэст 2018" баяр наадмыг Скайтел, Киа моторс, NTV телевиз нартай хамтран УДЭТ-ын гадаа талбайд амжилттай зохион байгуулсан юм.

 

Баярын арга хэмжээнд ДБЭТ-ын оркестор хөгжим, Lumino, Хар сарнай. Lemons хамтлаг болон дуучин Маралжингоо, Энгүүн, Чойжоо, Тэнүүн Аймар бүжгийн хамтлагууд хүрэлцэн ирж Монголын хамгийн том дэлгэцээр эхний тоглолтыг, анхны гоол орох алтан мөчийг үзэж гайхамшигтай доргио үдшийг Нийслэлчүүдтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

Гал гарсан ширүүн тоглолтуудыг том дэлгэцээр, талбай дүүрэн фанатуудын хамт үзэх шиг кайфтай зүйл хаана байх вэ. Энэхүү боломжийг фанатууддаа бүрдүүлэх үүднээс Нийслэл брэнд маань Улаанбаатар хотын томоохон асруудын бүх талаар дэмжин ажиллаж байна.

Заримаас нь дурдвал Их Монгол, Гранд Хаан Айриш, Циркийн хажуугийн Нийслэл Кроне Хаус, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн гадаах талбайд байрлах “Улаанбаатар фестиваль” гэх мэт бөгөөд та бүхнийг өргөнөөр ирж, ДАШТ –н гал гарсан тоглолтыг үзэхийг урьж байна.

Нийслэл брэндийн сюрприз үүгээр дуусахгүй. Хэрэглэгч, хөлбөмбөгийн үнэнч фанатууддаа зориулан хөлбөмбөгийн тусгай савлагаатайгаар Нийслэл шар айраг маань худалдаалагдаж байна.

 

Мөн Хөлбөмбөгийн хорхойтнууддаа зориулан “НИЙСЛЭЛ ТААВАР” (www.niisleltaavar.mn) хэмээх тааварт уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд та бүхнийг мөн оролцож олон олон шагналуудын эзэн болохыг хүсье.

 

Нийслэл брэндийн зүгээс нийт хэрэглэгчдэдээ “Зөв зохистой хэрэглээг” эрхэмлэхийг уриалж байна.

БИД ГАЙХАМШИГТ БЭЛЭН НИЙСЛЭЛ БРЭНД

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.