Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ

ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN

Шангрила Их танхимд

09:00 цагт Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Форумд 6 улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцоно.

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол Дахь Төлөөлөгчийн Газарт

10:00-13:00 цагт “Хүүхэд Хөгжлийн Төв”-ийн нээлт болно.

МҮХАҮТ-ын хурлын танхимд

11:00 цагт УИХ-аар хэлэлцэж байгаа Татварын багц хуулиудаас ААН-ийн ОАТ-ын хуулийн төслийг гишүүд хэлэлцэх шаардлагагүй хэмээн буцаагаад байгаа. Уг нь энэ хуулинд ЖДҮ эрхлэгчдийг татвараар дэмжсэн хэд хэдэн гол заалт байсан. Тэдгээрийг хэлэлцэж баталснаар эдийн засагт гарч болох ахиц, татварын системд үзүүлэх хувь нэмэр, бизнес эрхлэгчдэд ямар ач холбогдолтой талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон Танхимын тэргүүлэгчид, ААН-ийн төлөөллийн хамтаар хэвлэлийн бага хурал хийнэ.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд, малчид Сулинхээрийн отрядыг нүүлгэж, хилийн хамгаалалтын бүсийг хумьсан шийдвэрийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт “Даяар Монгол”, “Хөх Монгол бүлгэм”-ээс хуулийн байгууллагууд болон УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой ноцтой асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн болон өрийн дарамт, өдрийн зээлийн талаар “Монголын худалдаачдын холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

ЗЦА-ны байранд

12:00 цагт Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.