Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үзмэрч муур өнөөдөр Ираныг ялна гэж таажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Санкт Петрбургийн Эрмитажид амьдардаг Ахилл нэртэй муур өнгөрсөн оноос эхлэн үзмэрчийн урт чадвараараа олны анхаарлыг татах болжээ.

Тэр ноднин өөрийн хотод болсон Конфедерацийн цомын тэмцээний дөрвөн тоглолтын гурвынх нь үр дүнг зөв тааж алдаршсан юм.

Тэгвэл Ахилл муур өнөөдөр орой Санкт Петрбургт болох B хэсгийн Морокко-Ираны тоглолтонд Ираны багийг ялна гэж таажээ.

Уламжлал ёсоор түүний өмнө хоёр улсын далбаатай хоёр тавганд хоолыг нь тавьж сонгуулахад Ахилл Ираны тавгыг сонгосон байна.

Тэр өчигдөр ОХУ-Саудын Арабын тоглолтын ялагчийг Орос гэж зөв таасан юм.

Ахилл цаашдаа Санкт Петрбург хотод болох тоглолтуудын ялагчийг тааж үзүүлэх ажээ.

 

Эх сурвалж: ТАСС