Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нээлтийн тоглолтод ОХУ Саудын Арабыг бут ниргэв

SPS телевиз
2018 оны 6 сарын 15
SPS
Зураг зураг

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтод талбайн эзэн ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0-ээр хожлоо. Энэ нь 1934 оноос хойш тэмцээнийг зохион байгуулагч орон нээлтийн тоглолтод эсрэг багаа хамгийн олон онооны зөрүүтэй хожсон тохиолдол болж бүртгэгдсэн юм.

Станислав Черчесовын удирдаж буй баг сүүлийн долоон тоглолтод хожигдож олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртээд байсан билээ. Гэвч тэд өчигдөр Лужник цэнгэлдэх хүрээлэндээ 78,000 үзэгчийн өмнө Саудын Арабын багийг бут ниргэж хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Газинский тоглолтын 12 дахь минутад гоолын салхийг хагалсан бол сэлгээгээр орж ирсэн Черышев 1 дүгээр үеийн төгсгөлд тоглолтын тооны харьцааг 2:0 болгов.

2 дугаар үед тоглолтын хэмнэл удааширч эхэлсэн. Гэсэн ч Фэдор Смоловоор солигдож талбайд гарсан Дзюба 71 дэх минутад гоолдож багийнхаа тэргүүллийг улам бүр баталгаажуулсан. 90+1 болон 90+4 дэх минутанд Черышев, Головин нар гоолдсоноор тоглолт 5:0-ээр өндөрлөлөө.

Зураг