2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
13:00
S28
28°
14:00
S44
29°
15:00
S44
29°
16:00
S44
30°
17:00
S44
30°
18:00
S28
29°
19:00
S28
28°
20:00
S28
26°
21:00
S26
24°
22:00
S28
22°
23:00
S28
20°
00:00
S28
20°

М.Энхболд: Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох асуудлыг чуулган өндөрлөхөөс өмнө шийдье

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргалаа.

Тэрбээр энэ асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газарт хандсан ч хариу аваагүй байгаа тул УИХ-ын даргад хандан энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар "Ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ.

Хуучин баруун хойд тал, зүүн хойд талаасаа хаалга нь онгорхой хүмүүс өглөө, оройд орж, гараад болоод л байдаг байсан. Тиймээс УИХ-ын Тамгын газар Ц.Мөнх-Оргил гишүүнээс ирсэн бичгийг нэгтгэж авч үзээд иргэд орж, гарч болдог болох асуудлыг Төрийн тусгай хамгаалалтын газартай  яриад чуулган өндөрлөхөөс өмнө шийдье" гэв.

x