2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S28
-3°
03:00
S28
-3°
04:00
S26
-4°
05:00
S26
-4°
06:00
S26
-5°
07:00
S26
-5°
08:00
S26
-5°
09:00
S28
-3°
10:00
S44
-2°
11:00
S44
-1°
12:00
S44
13:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Евро Комиссийн ерөнхийлөгч: Трамп намайг “зэрлэг алуурчин” гэж хэлсэн

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN

Евро Комиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер өөрийг нь АНУ-ын ерөнхийлөгч “зэрлэг алуурчин” гэж хэлсэн тухай өчигдөр нэгэн арга хэмжээн дээр ярьжээ.

Тэр өнгөрсөн долоо хоногт Канадад болсон Их Долоогийн уулзалтад Европын Холбоог төлөөлж оролцсон юм. Юнкер өчигдөр Баварийн орон нутгийн парламент дээр үг хэлэхдээ Дональд Трамптай уулзсан тухайгаа ярьжээ.

Тэр “Трамп өнгөрсөн долоо хоногт надтай уулзахдаа ‘Жан Клод – чи бол зэрлэг алуурчин’ гэж хэлсэн. Люксембург улс анх удаа АНУ-д аюул учруулсан нь энэ байх. Тэр ямар утгаар ингэж хэлснийг нь би ойлгоогүй” гэж ярьсан байна.

Их Долоогийн уулзалтын үеэр АНУ болон Европын Холбооны хоорондын худалдааны асуудлыг голлон хэлэлцсэн. Трамп импортын ган, хөнгөн цагаанд нь өндөр татвар ноогдуулах болсны хариуд Европын Холбооны улсууд АНУ-ын 2.8 тэрбум еврогийн дүнтэй бараа бүтээгдэхүүнд татвар оноохоор өчигдөр санал нэгджээ.

Жан Клод Юнкер энэ тухай “Бид тэдний татварыг чимээгүй өнгөрүүлж болохгүй. Би дайныг огт хүсэхгүй, гэхдээ биднийг Европт юу хийхийг гадны хэн нэг этгээд заахыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол тусгаар тогтносон тив. Олон хүн үүний төлөө тэмцсээр ирсэн юм” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x