2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
13:00
S28
28°
14:00
S44
29°
15:00
S44
29°
16:00
S44
30°
17:00
S44
30°
18:00
S28
29°
19:00
S28
28°
20:00
S28
26°
21:00
S26
24°
22:00
S28
22°
23:00
S28
20°
00:00
S28
20°

ҮЙЛ ЯВДАЛ: "Үг хэлэх эрх чөлөө" олон улсын симпозиум эхэлнэ

ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN

Блю Скайд

09:00-11:00 цагт Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө боловсруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Кемпински зочид буудалд

09:00 цагт  Эрүүл мэндийн яам, Монгол дахь Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй Монгол, Франц эмч нарын 2 дахь удаагийн чуулга уулзалт болно. 

Бишрэлт зочид буудал

09:00 цагт "Үг хэлэх эрх чөлөө" олон улсын симпозиум эхэлнэ. Арга хэмжээ 13 цаг хүртэл үргэлжилнэ.

Төрийн ордонд

9.30 цагт ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНТАЙ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ЭЦЭСЛЭН шийдвэрлэнэ.

10:00 цагт "Өсвөрийн 333 сургагч багш-2018" үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаагаа болно. Үйл ажиллагаанд урилгаар МУГЖ Сосорбарам, Жонон хамтлаг тус тус оролцоно.

Д.Сүхбаатарын талбайд

10:00 цагаас “Сити-тур” буюу хот доторх автобустай аяллын нээлтийн арга хэмжээ болно. Өнөөдрөөс эхлэн гадаад дотоодын жуулчид УЛаанбаатар хоттой танилцах сонин, содон хөтөлбөрүүдээр дүүрэн автобусаар аяладаг болох юм.

Төрийн ордны А танхимд 

10:00 цагт "Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт уулзалт, зөвлөгөөн болно.

Засгийн газрын IV байр 211 тоот

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороо Монголын банкуудын холбоо болон Даатгалын салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа  болно.

Төр Засгийн Үйлчилгээний Элит төвд

11:30 цагт Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан болон e-justice.mn сайт"- ын нээлтийн үйл ажиллагаа болно. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

13:00 цагт Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын талаар хэвлэлийн бага хуралтай.

Чингис хаан олон улсын нисэх буудлын орон нутгийн хүндэт зочдын зорчин явах танхимд

17:30 цагт FIBA 3x3 багийн тамирчдыг угтан авах хэвлэлийн бага хурал болох юм байна.

x