2018/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,467.76₮
B28
УЛААНБААТАР
22°
|
11°
B34
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
13°
09:00
S44
14°
10:00
S28
17°
11:00
S26
18°
12:00
S26
19°
13:00
S26
19°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S26
20°
17:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ-ий нээлтийн үеэр Робби Уилльямс хэн нэгэнд зориулж дунд хуруугаа харууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN

Өчигдөр ОХУ-д болж өнгөрсөн Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ажиллагааны нэг дуулиан Британий поп од Робби Уилльямс байсан юм.

Тэр өөрийн дөрвөн хит дууг дуулахдаа зарим хэсэгт нь Оросын дуурийн залуу од Айда Гарифуллинатай хоршжээ.

Гэтэл Британи од нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгож харуулсныхаа дараа тийм зүйл огт болоогүй мэт цааш холдсон юм. Түүний энэ үйлдэл хэнд зориулагдсан нь тодорхойгүй байна.

Робби Уилльямс ОХУ-д болох ДАШТ-ий нээлтэд дуулахаар болсныг Британид өргөнөөр шүүмжилж байсан. Хоёр орны дунд үүссэн Сергей Скрипалийн гэгдэх дипломат маргаанаас болоод энэ удаагийн тэмцээний нээлтэд Британий засгийн газар, хатан хааны гэр бүлээс төлөөлөгч оролцохгүй болсон юм. 

Тиймээс түүнийг өөрийнх нь шийдвэрийг шүүмжилж байсан хүмүүст дунд хуруу харуулсан байх гэж зарим хүмүүс дүгнэж байна.

 

x