2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S28
-3°
03:00
S28
-3°
04:00
S26
-4°
05:00
S26
-4°
06:00
S26
-5°
07:00
S26
-5°
08:00
S26
-5°
09:00
S28
-3°
10:00
S44
-2°
11:00
S44
-1°
12:00
S44
13:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын цэрэг ёсолгоо Хойд Солонгосын суртал нэвтрүүлэгт ашиглагдаж, маргаан дэгдээв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN

Энэ долоо хоногт болж өнгөрсөн АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын шинэхэн дүрс бичлэг өчигдөр нийтэд ил болж, Америкчуудын дунд маргаан дэгдээжээ.

Өчигдөр Хойд Солонгосын төв телевиз Ким Жон Уны айлчлалыг үзүүлсэн 42 минутын баримтат киног цацсан юм. Гэтэл уг киноны нэг хэсэгт Дональд Трамп Хойд Солонгосын генералтай цэргийн ёсолгоо хийж мэндэлж байгаа нь харагдаж байна.

Баримтат киноны 22 дахь минутад уг дүрс байгаа юм. АНУ, Хойд Солонгос улсууд одоо хүртэл энхийн гэрээ байгуулаагүй, олон жилийн өмнөх дайнаа дуусгаагүй байгаа.

Тиймээс Трампын уг үйлдлийг зохисгүй хэрэг, ноцтой алдаа гэж ихэнх судлаачид дүгнэжээ. Мөн Хойд Солонгосын талд хэт их буулт хийж, нэр хүндийг нь өндөрт гаргасанд Трамп шүүмжлүүлж байгаа билээ. Тиймээс шинээр илэрсэн уг видео дүрс АНУ-ын ерөнхийлөгчид ирэх дарамтыг улам нэмэгдүүлэхээр байна.

Өчигдөр Цагаан ордон уг дүрсэнд тайлбар өгөхдөө Трампыг өмөөрчээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Аль нэг улсын цэргийн хүн ёслоход хариу ёслох нь түгээмэл байдаг хэм хэмжээ” гэж тайлбарласан байна.

2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Саудын Арабын хаанд толгой бөхийж мэндэлсэн Барак Обамаг дипломат ёс мэддэггүй хэмээн Дональд Трамп шүүмжилж байжээ. Гэтэл дайсагнагч орны генералтай цэргийн ёсолгоогоор мэндэлсэн өөрийнх нь үйлдэл түүнээс ч ноцтойд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Quartz, Bloomberg, CNN

 

x