2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
13:00
S28
28°
14:00
S44
29°
15:00
S44
29°
16:00
S44
30°
17:00
S44
30°
18:00
S28
29°
19:00
S28
28°
20:00
S28
26°
21:00
S26
24°
22:00
S28
22°
23:00
S28
20°
00:00
S28
20°

3х3 ДАШТ-д Ази тивээ төлөөлсөн Монгол сагсчид маргааш эх орондоо ирнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулсан 3х3 ДАШТ Филиппин улсын Манила хотод болж өндөрлөсөн билээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцсоноос Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан.

“FIBA 3x3” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай шигшээ баг ОХУ, Филиппин, Бразил улсын багийг хожин хэсгээсээ шалгарч, улмаар хасагдах шатанд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж, Монгол гэсэн нэрийг Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа гаргасан юм.

 

Монгол Улсын шигшээ багийн тамирчид одоогийн байдлаар дэлхийд эрэмбээрээ:

  • 8 дугаарт Готовын Цэнгүүнбаяр,
  • 39 дүгээрт Даваасамбуугийн Дэлгэрням,
  • 47 дугаарт Энхтайваны Цэрэнбаатар,
  • 53 дугаарт Энхбатын Дөлгөөн нар тус тус бичигдэж байна. 

Манай багийг буулгаж авсан Сербийн шигшээ баг нь дэлхийд багийн эрэмбээрээ №1-т, тамирчин тус бүрийн эрэмбээрээ эхний 4-т бичигдэж буй. Тэд манай шигшээ багийн эсрэг маш нягт хамгаалалт хийн бүхнээ шавхаж тоглосныг үзэгчид харсан байх.

Бахдам амжилт үзүүлсэн тамирчид маргааш /2018.06.15/ эх орондоо ирэх бөгөөд 17:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлын орон нутгийн хүндэт зочдын зорчин явах танхимд FIBA 3x3 багийн тамирчдыг угтан авах хэвлэлийн бага хурал болох юм байна.
x