2018/10/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.90₮
B32
УЛААНБААТАР
14°
|
B34
УЛААНБААТАР
12°
|
-1°
B34
УЛААНБААТАР
|
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-2°
23:00
S32
-3°
00:00
S32
-4°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын засгийн газар “Korean Air”-ийн онцгой эрхийг цуцална

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN

Өмнөд Солонгосын засгийн газар албаны бүх агаарын аялалдаа зөвхөн “Korean Air”, “Asiana Airlines” компаниудыг сонгодог журамтай.

Тэгвэл 40 орчим жил үйлчилж ирсэн энэ онцгой эрхийг цуцлах болсноо өнөөдөр засгийн газрын төлөөлөгч зарлажээ. 

Онцгой эрхийн гэрээг засгийн газар “Korean Air” компанитай 1980 онд, “Asiana Airlines” компанитай 1990 онд тус тус байгуулж байсан аж. Үүнийгээ “албан ёсны агаарын аялалд зөвхөн үндэсний тээвэрлэгчийг ашиглах ёстой” гэсэн үндэслэлээр тайлбарлаж байжээ.

Журмыг цуцлах болсон шалтгаан нь “Korean Air”-ийн эзэн гэр бүлтэй холбоотой хэл ам, дуулианаас үүдэлтэй байж магадгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Харин засгийн газар шийдвэрээ тайлбарлахдаа 40 жилийн өмнөхөөс өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, 1980 онд зөвхөн “Korean Air” үндэсний компани байсан бол өнөөдөр найман компанитай болсон, мөн бусад улсын нийт 93 компани Өмнөд Солонгосын чиглэлд нислэг үйлддэг болсон зэргийг дурджээ.

Хэдийгээр үндэсний хоёр компанид онцгой эрх олгож байсан ч “Korean Air” бараг ганцаар өнгөрсөн хугацаанд монополь байсныг тоо баримт харуулж байна. Тухайлбал 2010-2014 оны хооронд “Korean Air” засгийн газрын 212,574 ажилтанд 179.68 тэрбум воны үнэтэй нислэгээр үйлчилсэн бол энэ хугацаанд “Asiana Airlines” 42.5 тэрбум воны нислэгээр үйлчилжээ.

Онцгой эрхийн журмыг, засгийн газрын ажилтнууд өнөөдөр цуглуулсан байгаа нислэгийн оноогоо (mileage) зарцуулж дуусгасны дараа ирэх аравдугаар сараас цуцлахаар төлөвлөсөн байна.

Цаашдаа засгийн газрын байгууллагууд сонгосон агентуудаар дамжуулан дурын нисэх компанийн нислэгийг албан аялалдаа ашиглаж байхаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

x