Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк цахим оюун ухааны арга хэрэгслийг ашиглаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Технологийн дэвшлийг банк, санхүүгийн салбарт ашиглах хандлага дэлхий дахинд улам түгээмэл болсоор байна.

Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болох зорилт бүхий ХасБанк нь цахим оюун ухааны хэрэгслийг эрсдэлийн удирдлага, иргэдийн зээл шийдвэрлэх үйл явцыг сайжруулж хурдасгахад болон хянан нийцүүлэлтийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхэд ашиглаж эхлээд байна. Тухайлбал, санхүүгийн салбарт “чатбот” гэх хэрэгслийг түгээмэл ашиглаж байгаа бол ХасБанк харилцагчийн мэдрэхүй, төлөв хандлага, үйлдлийг цахим системд хөрвүүлэх, тооцоолон загварчлах, таамаглах горим бүхий “Machine-Learning” буюу Цахим Ухаан”-ыг учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хянан нийцүүлэлтийн хэм хэмжээг хангахад тус тус ашиглах юм.   

 

ХасБанк статистикийн уламжлалт шинжилгээ, загварчлалыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд дэвшилтэт шинэ технологийг иргэдийн зээлийн шийдвэр гаргах, мөнгө угаалтын эсрэг дүрэм журам, зохицуулалттай бүрэн нийцэж ажиллах, залилангийн шинжтэй гүйлгээг илрүүлэх зэрэгт түлхүү хэрэглэж эхэллээ.

Банк цахим ухааны хэрэгслийг хөгжүүлэх ажлыг 5 жилийн өмнөөс, шаардлагатай тоон өгөгдөл, мэдээллийг цуглуулж боловсруулахаас эхэлж байсан түүхтэй. Энэ хугацаанд зээлдэгчийн үнэлгээний онооны системийг хөгжүүлж нэвтрүүлснээр иргэдийн зээл батлах үйл ажиллагааг хагас автоматжуулж, зээлийн эрсдэлийг удирдах чадавхийг улам бүр бэхжүүллээ. Цахим оюун ухааны хэрэгслийг хөгжүүлэх дараагийн үе шатыг ХасБанк өнгөрсөн оноос эхлүүлж, өмнөх уламжлалт аргачлал, загварыг сүүлийн үеийн ухаалаг хэрэгсэл болох цахим ухаантай хослуулан хөгжүүлж байна.  

Цахим оюун ухаан нь банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг зохистой хөгжүүлж оновчтой удирдахад чухал үүрэг гүйцэтгэх болсон. ХасБанк өөрийн үйл ажиллагаандаа олон улсын Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөн”-ий зарчмуудыг мөрдлөг болгодог бөгөөд одоогоор тус хөдөлгөөний 7 зарчим 99 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хэмээн батламжлагдсан Монгол Улсын цорын ганц арилжааны банк. ХасБанк эрсдэлийн удирдлагыг улам бүр бэхжүүлэн зээлийн шийдвэр гаргах үйл явцыг сайжруулахад цахим ухааныг үргэлжлүүлэн ашиглана.

ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг

“Machine-Learning” буюу Цахим Ухаан”-ыг нэвтрүүлснээр зөвхөн банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо сайжраад зогсохгүй, банкны харилцагчдыг өрийн дарамтаас хамгаалах замаар тэдний эрсдэл даах чадварыг ирээдүйд сайжруулах эерэг нөлөөтэй” гэж дүгнэж байна.

 

Амьдралд – ашид хамтдаа
ХасБанк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.