Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Лэйкерс баг Кайл Кузма, Лонзо Болл нарт сануулга өглөө

SPS телевиз
2018 оны 6 сарын 14
SPS
Зураг зураг

Лос Анжелес Лэйкерс багийн удирдлага залуу тоглогчид болох Кайл Кузма, Лонзо Болл нартай утсаар ярьж цахим ертөнцөд бие биен рүүгээ дайрч давшлахаа зогсоохыг шаардсан байна. Учир нь тэдний тоглоом наргиа хэтэрвэл багийн дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн ажээ. Болл, Кузма нар ч тус шаардлагыг биелүүлэхээр болсон байна.

Кузма тавдугаар сард Bleacher Report-ийн Sauce Awards-т зориулан бүтээсэн бичлэгтээ Лонзо Боллыг доош нь хийж, өдөөн хатгасан үг хэллэг ашигласан. Тэгвэл Лонзо хэдхэн хоногийн өмнө "Кайли Кузма" нэртэй шинэ дууныхаа клипийг цацсан билээ.

Лэйкерс энэ зун хоёр ч супер одыг багтаа авчрах төлөвлөгөө гаргаж, цалингийн цэсээ сулласан. ЛэБрон Жэймс, Пол Жорж, ДэМаркус Каусинс зэрэг тоглогчдыг сонирхож байгаа талаар мэдээлэл гарсан.

Сар хүрэхгүй хугацааны дараа солилцооны цонх нээгдэх учраас багийн уур амьсгал тааруу гэсэн мессэжийг бусад тоглогчдод өгөхийг хүсээгүй нь мэдээж юм.

Зураг