2018/06/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,454.05₮
B11
УЛААНБААТАР
19°
|
15°
B11
УЛААНБААТАР
20°
|
11°
B34
УЛААНБААТАР
22°
|
01:00
S44
18°
02:00
S28
16°
03:00
S102
15°
04:00
S102
14°
05:00
S102
14°
06:00
S28
14°
07:00
S26
16°
08:00
S26
18°
09:00
S26
19°
10:00
S28
20°
11:00
S28
21°
12:00
S102
22°

Дональд Трамп “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул” байхгүй болсныг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN

Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эх орондоо газардмагц “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул” гэж ойлголт байхгүй болсныг твиттер хуудсандаа зарлажээ.

Тэр “Урт аялалаас дөнгөж газардаад байна. Миний ажлаа авч байсан өдөртэй өнөөдрийг харьцуулбал бүх хүн айх аюулгүй боллоо. Одоо Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул гэж ойлголт байхгүй болсон. Ким Жон Унтай хийсэн уулзалт маш сонирхолтой, маш эерэг үр дүнтэй боллоо. Хойд Солонгосын ирээдүй сайхан харагдаж байна!” гэж бичсэн байна.

Трамп уулзалтынхаа дараа Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтуудаа зогсоож байгаагаа мэдэгдсэн нь Сөүл, Токиогийн холбоотнуудад гэнэтийн явдал болсон юм. Вашингтоны цэрэг, зэвсгийн нөмөрт аюулгүй байдлаа хангадаг эдгээр улсуудын хувьд Солонгосын хойгт болдог байлдааны хамтарсан сургуулилалтууд чухал ач холбогдолтой.

Нутаг нутгийн зүг жолоо залсан удирдагчдыг өөр өөр нөхцөл байдал угтаж байна.

Хойд Солонгосын төв хэвлэл Сингапурын уулзалтад Ким Жон Уныг ялсан хэмээн баяртайгаар зарласан бол АНУ-ын улс төрчид Трампыг Хойд Солонгост хэт их буулт хийсэн гэж сэжиглэцгээж байна.

Одоо Трамп конгрессийн гишүүдэд Ким Жон Унтай ямар нөхцлөөр тохиролцсон тухайгаа тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм.

АНУ-ын төрийн департментынхан уулзалтын үр дүнгийн талаар Өмнөд Солонгос, Японы талуудад тайлбар хийж байгаагаа зарласан. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео удахгүй Бээжинд зочилж, Трамп-Кимийн уулзалтын үр дүнг Хятадын эрх баригчдад танилцуулна гэж мөн мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x