2018/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.78₮
B14
УЛААНБААТАР
|
-1°
B14
УЛААНБААТАР
-4°
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-9°
01:00
S26
-5°
02:00
S28
-5°
03:00
S28
-5°
04:00
S28
-5°
05:00
S26
-5°
06:00
S26
-4°
07:00
S26
-4°
08:00
S26
-4°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S28
12:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN

АТГ-ын "Олон нийтийн төв"-д

09:00 цагт АТГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж буй "Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага" сэдэвт сургалт эхэлнэ. Сургалтыг санхүүгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскис удирдан явуулах бөгөөд манай улсын шүүх, прокурор, тагнуул, цагдаа, төв банкны болон авлигатай тэмцэх байгууллагын мэргэжилтнүүд оролцоно.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

09:00 цагт Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал эхэлнэ. Уг хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)  зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцоно.

“Blue Sky Tower”-ийн хурлын их танхимд

09:00 цагаас Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан танилцуулна. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулсан. 

МҮХАҮТ-ын Их танхимд       

09:30 цагт Европын Холбооны зах зээлд бараагаа нийлүүлж буй дотоодын ААН-үүдийн бүтээгдэхүүнийг танилцуулах, экспортлохыг хүсэж байгаа компани, хувь хүмүүст мэдээлэл өгөх зорилготой өдөрлөг эхэлнэ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн талбайд

11:00 цагт Тус дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга, угсралт бүтээн байгуулалтын нээлт болно. 

Хангарьд ордны 14 давхарт

12:00 цагт “Монгол наадам цогцолбор”, Монголын уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

14:00 цагт “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум” 6-р сарын 18,19-ний өдөр Улаанбаатар хотод болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцож мэдээлэл өгнө. 

x