Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн цахилгаан хөдөлгүүрт автомашины талыг Хятадад үйлдвэрлэж, талыг Хятадууд худалдан авчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ICCT (International Council on Clean Transportation) байгууллагын гаргасан 2017 оны тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд дэлхий дахинд нийт 1.1 сая цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгджээ.

Тэгвэл үүний талыг буюу 595 мянгыг Хятад улсад үйлдвэрлэж, мөн тал орчмыг нь Хятадын хэрэглэгчид худалдан авсан байна.

Энэ үзүүлэлтээрээ Хятад улс Европ, АНУ, Японы үйлдвэрлэсэн автомашины нийлбэрээс давж байгаа юм.

Хятадын автомашины зах зээл одоо АНУ-ын өмнө орж, дэлхийн хамгийн том нь болоод байгаа. Тус улсын засгийн газрын цахилгаан хөдөлгүүрт автомашиныг дэмжих бодлого үүнд нөлөөлж байна.

АНУ-д Тесла мэтийн үнэтэй, тансаг ангиллын машины үйлдвэрлэл илүү хөгжиж байгаа бол Хятадад бүх төрлийн худалдан авагчдад зориулсан машины үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа юм.

Бээжин 2009-2015 оны хооронд $9.2 тэрбумыг иргэдийнхээ цахилгаан машин худалдаж авахад санхүүгийн дэмжлэг болгон зарцуулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дахин $13 тэрбумыг нэмж зарцуулсан байна.

ICCT байгууллагын тайланд Хятадын засгийн газрын энэ бодлогыг “дэлхийн хаана ч байхгүй” арга хэмжээ гэж сайшаажээ.

 

Эх сурвалж: Quartz