Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын газар нутагт АНУ-ын 5,300 орчим цэргийн шарил бий

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сингапурт болсон дээд түвшний уулзалтын нэг шийдвэр нь Хойд Солонгосоос АНУ-ын амь үрэгдсэн, сураггүй болсон цэргүүдийн шарилыг шилжүүлж авах тухай байв.

65 жилийн өмнө завсарласан Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын газар нутагт Америкийн 5,300 цэрэг сураггүй болсон гэж үздэг юм байна.

АНУ-ын “Гадаадын Дайны Ахмад Дайчид” байгууллага Сингапурын уулзалт хэлэлцээрээс өмнө ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, уг асуудлыг хөндөх хүсэлтийг тавьж байжээ.

Тус байгууллагын тэргүүн Кэйт Хармэн “Манай байгууллага уг асуудлыг хөндөж тавьсан ерөнхийлөгч Трамп болон хүсэлтийг хүлээж авсан Хойд Солонгосын тэргүүн нарт талархлаа илэрхийлж байна” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Шарилнуудын ихэнхийг нь бөөнөөр оршуулсан гэж үзэж байгаа гэнэ. 

Хуурай, ширүүн уур амьсгалтай Хойд Солонгост ихэнх шарил бүрэн бүтэн хадгалагдсан, тэднийг таних тэмдгээр нь хэн болохыг тодруулж болно гэж үзэж байгаагаа дээрх байгууллагын төлөөлөгч тайлбарлажээ.

АНУ анх удаагаа амь үрэгдсэн дайчдын шарилыг буцааж авах асуудлыг хөндсөн нь энэ биш. 1990-2005 оны хооронд Вашингтон-Пёньяны хооронд байгуулсан гэрээгээр нийт 229 цэргийн шарилын үлдэгдлийг шилжүүлж авч байжээ.

 

Эх сурвалж: Time.Com