Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Мурат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. 

Шалгуулахад бэлэн байна. Угаасаа энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож, дэмжиж байгаа" хэмээн товч мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн түүний өмгөөлөгч Л.Батмөнх "Би хоёр зүйл дээр тайлбар өгмөөр байна. Д.Мурат гишүүний холбогдоод байгаа хэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг биш. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл явагдаж, шалгагдаж байгаа.

Хоёрдугаарт, ийм хэрэг практик дээр хэдэн зуун мянгаараа гардаг. Энэ хэрэг аль 2017 онд үүссэн ч шийдэх процесс нь удаашралтай байгааг гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилго байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Гэхдээ хуулийн байгууллагынхандаа итгэж байна. Хэргийг хурдан шийдэж өгөх байх хэмээн найдаж байна" гэлээ.