Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны данстай эмэгтэйчүүд эрчүүдээсээ олон дэлхийн 6 улс байгаагийн нэг нь Монгол

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
ХААН Банкны Дарь Эхийн тооцооны Төв, 2018.2.5

Дэлхийн 140 гаруй улс орны иргэдийн банк, санхүүгийн хэрэглээг харьцуулсан тайлан болох “Global Findex”-ийг Дэлхийн Банк сая танилцуулжээ.

Тайланд өгүүлснээр 500 сая гаруй хүн буюу нийт насанд хүрэгчдийн 69 хувь нь банкны ямар нэг данс, ядаж гар утасны хэтэвчтэй байгаа гэнэ.

2011 онд энэ хэмжээ 51 хувь байжээ. Харин нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь, эрэгтэйчүүдийн 72 хувь нь банкны данстай гэсэн тоо гарсан байна.

Энэ хувь хэмжээ 2011 оныхоос өөрчлөгдөөгүй хадгалагджээ.

Харин дэлхийн зургаан улсад л эмэгтэйчүүдийн данс эзэмшилт эрчүүдийнхээс давсан байна. Эдгээр улсууд нь Аргентин, Гүрж, Индонез, Лаос, Монгол, Филиппин юм.

Гэхдээ Монголын тохиолдолд эмэгтэйчүүдийн 43 хувь нь засгийн газраасаа ямар нэг тэтгэмж хүлээн авдаг тул банкны данстай байх шаардлага бий болжээ. Харьцуулбал эрчүүдийн хувьд 23 хувь нь төрөөс ямар нэг тэтгэмж авдаг гэнэ.

 

Эх сурвалж: BBC