Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Байнгын хорооны хуралдаанаар Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Төрийн ордонд 
 
10:00 цагт Аялал жуулчлалын бүс нутгийг тогтоож ЗГ-аас баталсан талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  мэдээлэл хийнэ.
 
НЗДТГ-ын А танхимд
 
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Нийслэлд биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг 6 асуудал хэлэлцэнэ.
 
Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд
 
10:00 цагаас ТББХ-ны хуралдаан эхэлж Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
Д.Сүхбаатарын талбайд
 
11:00 цагт Гэр хороолол хөдөлгөөнийхөн  хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардаж жагсана.
 
Үндэсний мэдээллийн төвд 
 
11:00 цагт “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Дэлхийн 25 орны 1,400 орчим цэргийн алба хаагч оролцох тус хээрийн сургууль энэ сарын 14-28-ны өдөр болох аж. 
 
БТСГ-т
 
11:00 цагаас Монгол Улсын гавьяат тамирчин, Б.Гангаамаа К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж байна. Түүнд өнөөдөр БТСГ-ын удирдлагууд төрийн далбаа гардуулна.
 
MN Мэдээллийн Төвд
 
12:00 цагаас Тэргүүлэх Эдийн Засагчдын Зөвлөлөөс Монгол Улсын өрийн саарал ном, зөвлөмж гаргасан талаар мэдээлэл хийж мөн зөвлөмж номыг ЕС-д хүргүүлнэ. 
 
Монголбанкны хурлын танхимд
 
14:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн энэ удаа “Даатгалын салбарын асуудал ба шийдэл” сэдэв дор болох гэж байна.