Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компани зардлаа хэмнэж, ашигт ажиллагааны түвшинд хүрэхийн тулд компанийхаа ажлын байрны 9 хувийг цомхотгохоор болжээ.

Компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр энэ тухай ажилчиддаа илгээсэн захидалд өгүүлсэн байна. Тэрээр цомхотгол хийснээр Тесла компанийн удирдлагын бүтэц хүнд сурталгүй, энгийн болж, энэ нь бүтээмжид нөлөөлнө гэж тайлбарлажээ.

Цомхотголд өртсөн хүмүүст өнөөдрөөс эхлэн мэдэгдэл хүрч эхлэх гэнэ. Энэ арга хэмжээний дараа Тесла компанийн ажилчдын тоо өнгөрсөн оны сүүлд байсан хэмжээнд буюу 3,700 орчимд хүрэх ажээ.

Шинээр зах зээлд гаргах Model 3 загварын машины үйлдвэрлэл нь тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байгаагаас тус компанийн хувьцааны үнэ өнгөрсөн оны есдүгээр сарын оргил үеэсээ энэ оны дөрөвдүгээр сарын эхэнд 35 хувиар унасан юм.

Харин Маскын өчигдрийн мэдэгдлийн дараа 7 орчим хувиар өссөн боловч дараа нь 3 хувийн өсөлт дээр эргэн буусан байна.

 

Эх сурвалж: AFP