Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп нэрт жүжигчин Роберт Де Нирод “хариу цохилт” өгөв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь үргэлж шүүмжилдэг Холливүүдийн нэрт жүжигчин Роберт Де Нирог доромжилсон мэдэгдэл твиттер хуудсандаа бичжээ.

Де Ниро түүнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн элдвээр хэлж байгаа юм. Тэр өнгөрсөн Ням гарагт кино урлагийн шагнал гардуулах Tony Awards арга хэмжээний үеэр тайзан дээр “F*ck Trump” гэж хэлсэн байна.

Дараа нь тэр Мягмар гарагт Канадын Торонтод үг хэлэхдээ ерөнхийлөгчийнхөө тэнэглэлийн өмнөөс уучлал гуйсан юм. Тэгвэл Трамп “Маш бага IQ-тэй Роберт Де Ниро кинонд тоглохдоо боксчдоор толгойдоо цохиулсаар байгаад мангуу болсон хүн. Өнгөрсөн шөнө би түүнийг хараад үнэхээр мангуу болсонд нь итгэлээ. Эдийн засаг хэрхэн сайжирч, ажил эрхлэлт нэмэгдэж, олон компаниуд эх орондоо эргэн ирж байгааг тэр ойлгохгүй байх. Сэрээрэй Мангуу минь!” гэж твиттертээ бичжээ.

Де Ниро 2016 оны аравдугаар сард сонгуулийн сурталчилгааны үеэр Трампыг “тэнэг”, “новш”, “нохой” гэх зэргээр хочилж, “боломж гарвал нүүрэнд нь цохих” хүсэлтэйгээ хэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider