Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын Ким Жон Унд үзүүлсэн Холливүүд маягийн суртал нэвтрүүлгийн кино

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сингапурт болсон дээд түвшний уулзалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид тусгайлан зориулж бүтээсэн богино хэмжээний киног iPad дээрээс үзүүлжээ.

Дөрвөн минут үргэлжилсэн уг видео дүрсэнд хэрвээ Хойд Солонгос АНУ-ыг дагавал хэрхэн цэцэглэн хөгжих боломжтойг ухуулсан бол татгалзвал дайн дэгдэхийг анхааруулсан байна.

Англи, Солонгос хоёр хэл дээр бүтээсэн киноны хуулбарыг Трамп Ким Жон Уны багт өгсөн гэнэ. Дипломат харилцаанд төдийлөн ашиглагддаггүй суртал нэвтрүүлгийн аргыг Дональд Трамп хэрэглэсэн нь энэ юм.

Зарим шинжээчид Трампын энэ үйлдлийг “үл хөдлөх хөрөнгө борлуулагч”-ийн арга техник гэж нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөхийн бизнесийн туршлагатай Трамп чаддаг зүйлээ ашигласан нь энэ гэнэ.

Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Холливүүдийн киноны фэн гэдэг. Түүнд Холливүүд маягийн видео нөлөөлнө гэж Трамп тооцсон бололтой.